ДЭЛХИЙНийгмийн

Жо Байден: АНУ нь вакциныг үнэ төлбөргүй нийлүүлдэгээрээ ОХУ, БНХАУ-аас ялгаатай

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, АНУ нь Орос, Хятад зэрэг орнуудаас ялгаатай нь “COVID-19” вакциныг ямар ч хариу нэхэлгүй үнэ төлбөргүй нийлүүлдэг гэв.  

Жо Байден “COVID-19”-ийн эсрэг вакциныг заавал хийлгэх шаардлагатай байгааг хээх үеэрээ “Бусад улс орнууд үнэхээр их зүйл хийж байгаа мэт дүр үзүүлж байна. Харин бид Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Дэлхий даяар илүү олон вакцин нийлүүлсэн” хэмээв.

Түүний бодлоор бусад улс орнуудад тусламж үзүүлэх нь АНУ-ын нийтлэг эрх ашигт нийцдэг хэмээн тодотгов.

“Хятад, Орос болон бусад орнуудаас ялгаатай нь бид хариуд нь юу нэхдэггүй. Бүр юу ч нэхдэггүй. Юу ч... Энэ нь тэдний биднийг харах өнцөгт гүнзгий нөлөө үзүүлдэг” гэж нэмж онцлов.

Вакцин хийлгэхийн тулд америк хүн бүр хангалттай хэмжээний вакцин АНУ-аас худалдаж авсан гэж тэр хэлэв.

Нэг зүйлийг сануулахад, АНУ 180 сая тун вакциныг Дэлхийн бусад улс орнуудад нийлүүлсэн. Мөн бид ирэх оны эхний улирлын эцэс гэхэд 1,2 тэрбум гаруй тунг үйлдвэрлэх болно” хэмээв.

Өмнө нь, АНУ Дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилт тавьж хөгжингүй улс орнуудыг ядуу орнуудад вакцин хандивлахыг уриалж, энэ ажлыг “КОВАКС” /COVAX/ хөтөлбөр буюу “COVID-19”-ийн эсрэг вакцины хүртээмжийг хангах Дэлхийн механизмаар дамжуулан хийхийг уриалж байв.  

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button