ДЭЛХИЙНийгмийн

АНУ-д 140 мянган хүүхэд “COVID-19”-ийн улмаас эцэг эх, асран хамгаалагчаа алджээ

2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл хугацаанд АНУ-д 140 мянга гаруй хүүхэд эцэг эх, асран хамгааалагчаа алджээ. Энэ нь коронавируст халдварын нас баралттай холбоотойгоор үүссэн асуудал. Энэ талаар шинжлэх ухааны “Pediatrics” сэтгүүлд пүрэв гараг /2021.10.07/-т нийтлэжээ.

Нийтлэлийн зохиогчид арьс өнгөний үзэл, үндэстний цөөнхи хүүхдүүд цагаан арьст америк гэр бүлтэй харьцуулахад эцэг эхийнхээ /эсхүл асран хамгаалагчийнхаа/ үхэлд 1,1-4,5 дахин их өртдөг болохыг тэмдэглэжээ.

Жишээлбэл, хэдийгээр арьс өнгө, үндэстний цөөнх нь АНУ-ын хүн амын 39 хувийг эзэлдэг боловч эцэг эх, асран хамгаалагчаа алдсан хүүхдүүдийн 65 орчим хувь нь Испани, Афро-америк, Ази, Индиан, Аляскийн уугуул иргэд байдаг гэсэн судалгаа байдаг. Харин 35 хувь нь цагаан арьст америкчууд гэжээ.

Энэхүү судалгаа нь АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв, Лондонгийн Империал Коллеж, Харвард, Оксфорд, Кейптауны Их Сургуулиудын хамтын ажиллагааны үр дүн аж. Зохиогчид нас баралт, нөхөн үржих чадвар, эцэ эхийн хэн нэг нь эсхүл хоёулаа нас барсан, ал эсхүл хүүхдийг асран халамжлах үндсэн үүрэг хүлээсэн эмээ өвөө нь коронавируст халдварын улмаас өнчирсөн байдлыг үнэлэх тооллогыг тооцоолжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ард түмэн
ард түмэн
2021-11-14 06:26

монголын засгийн газар 5-11 насны хүүхдүүдээ файзераараа вакцинжуулаач эээ

Холбоотой мэдээ

Back to top button