Нийгмийн

“Эрдэнэс тавантолгой” ХХК 53 тэрбумыг Чингис хаан банкинд “АЛДЖЭЭ”

“Чингис хаан” банк 2020 оны эхнээс харилцагчийн мөнгөн хөрөнгийг түүний анхны шаардлагаар гаргаж өгөх чадваргүй, үйл ажиллагааны хүндрэлд орох болсон. Улмаар “Чингис хаан” банканд их хэмжээний төлбөр тооцоо саатаад буй талаар манай сайт өмнө нь мэдээлж байв.

Тодруулбал, тус банкны томоохон харилцагч НДЕГ, ЭМДЕГ, “Эрдэнэс таван толгой” ХК, “Монгол Улсын хөгжлийн банк”, “Хадгаламжийн даатгалын корпораци” болон бусад Засгийн газар, улсын байгууллагуудаас гадна олон тооны иргэн, хувийн байгууллагууд мөнгөө авч чадахгүй байгаа тухай гомдлоо Монголбанканд ирүүлээд байна.

Эдгээр гомдлыг үндэслэн Монголбанкнаас “Чингис хаан” банканд Банкны тухай хуульд заасны дагуу үүргээ яаралтай биелүүлж, биелэлтийг Монгол банканд тайлагнахыг үүрэг болгосон байдаг.
Гэвч “Чингис хаан” банкнаас Монголбанканд ямар нэг хариу өгөөгүй учир Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “…Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Чингис хаан” банканд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

-ИНЕГ 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ 3.6 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙРШУУЛСАН БАЙЖЭЭ-

Тус банканд их хэмжээний мөнгөө байршуулсан газрууд ээлж дарааллан шүүхэд хандсаар байна. Тэдний нэг нь болох ИНЕГ мөнгөө авахаар шүүхдэж байгаа талаар бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн. Тодруулбал, ИНЕГ тус банктай 2016 оны аравдугаар сарын 23-ны өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр тус банк дахь … тоот харилцах дансанд 2.6 тэрбум төгрөг байршуулсан байна. Улмаар байршсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийх, түүнчлэн банк нь харилцагчийн харилцах дансны 1,000,000 төгрөгөөс дээш үлдэгдэлд 3.6 хувийн хүү тооцож олгохоор тус тус тохиролцсон байдаг ч авч чадаагүй байгаа юм.

-ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХХК 18 САЯ АМ.ДОЛЛАР ХАДГАЛУУЛСАН БАЙЖЭЭ-

Тэгвэл тус банкнаас мөнгөө авах гомдлуудыг ар араас нь шүүхийн танхимд хэлэлцсээр байна. Энэ удаа "Эрдэнэс тавантолгой” ХХК зарга мэдүүлжээ. Тус компанийн хувьд 2017 оны долдугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, тодорхой бус хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй мөнгөө хадгалуулжээ. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 18,652,424 ам доллар буюу монгол мөнгөөр 53 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл байжээ.

Эл мөнгөө эргүүлж авах Эрдэнэс тавантолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд өнгөрсөн зургаа болон наймдугаар саруудад болж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингис хаан банк ХХК-ыг яаралтай төлөх шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэр гарсан ч нэгэнт мөнгөгүй болсон тус банкны зүгээс дэмий л хугацаа хожиж, шүүхийн процессыг сунжруулсаар байна. Тодруулбал Чингис хаан банкны зүгээс эл асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэдний гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр товложээ.

Энэ мэт ”Чингис хаан банкинд мөнгөө хадгалуулсан маш олон хохирогч байгаа бөгөөд тус банкны зүгээс “Бид харилцагчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхийн тулд Монголбанк, Хөгжлийн банкнаас ойрын хугацаанд зээл авахаар хүсэлт гаргасан” гэх хариу өгсөөр өдийг хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэтийн иргэн
Эрдэнэтийн иргэн
10 сар 9, 2021 08:51

Гөлгөр Ганхуяг зориуд өгөө биз

Зочин
Зочин
10 сар 9, 2021 08:58

53 цэцэрлэг барих, 53 км зам тавих мөнгөө �##�джээ

Уншигч
Уншигч
10 сар 9, 2021 09:19

Эд нар мэдсээр байж иймэрхүү банкинд мөнгө байршуулж байгаа юм. Авлига, хүүгийн ашиг хувьдаа авсан нь тодорхой. Хувийнхаа мөнгийг хадг�##�уулахгүй л байхгүй юу.

Зрчин
Зрчин
10 сар 9, 2021 09:22

нийлж л шаана шд ююю гэж �##�дхын

Tuya
Tuya
10 сар 9, 2021 09:23

Asuudaltai bolohor n bairshuuldag yum shig bn lee shte

Зочин
Зочин
10 сар 9, 2021 09:23

Юу бодож ийм асууд�##�тай банканд хадг�##�амж байршуулдаг байна аа.

Зочин
Зочин
10 сар 9, 2021 09:26

Хувийн банкинд хадг�##�уулсан хөрөнгийг улс төлж барагдуулдгийг болиулах хэрэгтэй, банк дээрэмддэг аргаар 20-30 жил идэж уулаа, хувь хүн хаана мөнгөө хадг�##�ах шийдвэрээн өөрөөн гаргах ёстой, төрийн байгууллагууд төрийн банкиндаа байршуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 9, 2021 09:31

Алдсан нэртэй хувааж авна шт

Зочин
Зочин
10 сар 9, 2021 09:37

Өөрт нь л хувь оногдож байв�##�,дампуурсан банканд ч хадг�##�уулна ш дээ..Манай дарга нар...

Regdel
Regdel
10 сар 9, 2021 09:39

ene ulamjlalt shemee odoo hurtel ashiglaad bh yumaa hezee uurchlugduh ve

Зочин
Зочин
10 сар 9, 2021 11:31

Монгол банк гэж дампуу газар байна аа?!

Зочин
Зочин
10 сар 9, 2021 11:38

Хуйв�##�даад хамтарч хуссан л байна дөөө

Иргэн
Иргэн
10 сар 9, 2021 13:06

Чингис Хаан банкинд мөнгө хөрөнгөө байршуулсан байгууллага хүмүүст маш их “Но” бийдээ?’

Zochin
Zochin
10 сар 9, 2021 13:25

Gomoo gankhuygig z##luulah tsag bolson shuu. Nohoi gahai shig gudarlaa odoo tsatgasan naad gahaigaa avaachee ayursaikhan populistaa.

ҮНЭН
ҮНЭН
10 сар 9, 2021 14:11

ХУЙВАЛДААН

Зочин
Зочин
10 сар 9, 2021 18:03

улсын мөнгийг хуйв�##�даж иднэ гэдэг нь энэ баых даа

Зочин
Зочин
10 сар 9, 2021 20:52

Энэ одоо юу вэ? Бид хувьцаа эзэмшдэг компани биш үү?

Зочин
Зочин
10 сар 10, 2021 12:01

Харваас ийм хачин банкинд хувь хүн ч мөнгөө хадг�##�уулахгүй дээ. Энэ банкыг анх орж ирэхэд нь л Оросын мафийн мөнгө угаах зорилготой банк гэлцэж байсан. Ганхуяг бас л хариуцлага хүлээхгүй өнгөрөх үү. Нам дагаж амьдрагсад арай дэндүү дургих юмаа

Зочин
Зочин
10 сар 10, 2021 12:27

Iim hachin bank-d ard tumnii mungiig ugsun hund haritsulga toots!!!

уншигч
уншигч
10 сар 12, 2021 11:40

Их хааны нэрийг авч явж чадахгүй байж яах гэж ийм нэр өгөө вэ. Энэ банкийг байгуулсан нөхдүүд их хааны нэр барин ашиг олох гэсэн атгаг санаатай новшнууд байж дээ. Та нараас их хаан маань хариугаа авч шийтгэл эдлэх байхаа

Зочин
Зочин
10 сар 14, 2021 07:31

ayur dargaa odoo ene oyutnii holboo garaltai jiguuriihnee boliulchih aa bishgui chumug suulaa. bidnii huvicaa ezemshdeg kompani munguu alchihaad heden 100n terbumiin bond buyuu zeel awch, huund n iduulj duuslaa

Холбоотой мэдээ

Back to top button