Нийгмийн

ШИНЭ ТЕХНОЛОГИ: 500 төгрөгөөр хүссэн газартаа утсаа цэнэглэдэг “Hi charge”-тай танилц

Бид саяхныг хүртэл утасныхаа цэнэгийг дуусахад цэнэглэгчээ бариад цахилгаан үүсгүүр хайж явдаг байв. Харин гаднын хөгжингүй улсад ийм асуудал байдаггүй бөгөөд тэд зүгээр л цэнэгээ дуусахаас өмнө явуулын “Power bank”-ны үйлчилгээг өөрт ойр байрлах цэгээсээ аваад л утасныхаа хэмжээтэй үүсгүүрийг хүссэн газартаа авч явдаг. Яг энэ дэвшил манай улсад нэвтрээд удаагүй байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа “Hi-Сharge” үйлчилгээг шинэ технологи булангаараа онцолж байна.


Уг үйлчилгээний 30 минут нь 500 төгрөгийн үнэлгээтэй. Анх удаагаа хэрэглэж байгаа хэрэглэгчдэд бэлэг болгон эхний 30 минут цэнэглэх эрх нь үнэгүй. 30 минутын хугацаанд хэрэглэгчийн утсанд яг л сайн цэнэглэгчний адилаар цэнэг өгдөг. Эл үйлчилгээ нь ухаалаг утсаараа Hi-pay wallet app-д бүртгэл хийлгэсэн хэн бүхэнд нээлттэй. Үүнийг хэрхэн авч хэрэглэх талаар “Дижитал Вэндин” компанийн ерөнхий менежер Б.Билэгсайхан тайлбарлалаа.


ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

  1. Хэрэглэгч “Hi-pay” аппликэйшнийг “App Store” эсвэл “Play Store”-оос гар утсандаа татаж авна.
  2. Бүртгэлээ хийнэ.
  3. Дотор нь байх “Hi-charge” цэс рүү орно.

МӨНГӨӨ ХЭРХЭН БАЙРШУУЛАХ ВЭ?

“Таны хүссэн үедээ энэ үйлчилгээг авах эрх бүртгэлээ хийлгэснээр нээлттэй боллоо. Үүний дараа та “Hi-Pay”-д банкны картаа холбоно. Эсвэл мөнгөө тухайн хэрэглүүртээ байршуулна. Энэ үйлчилгээг авахдаа юуны түрүүнд 15 мянган төгрөгийг барьцаа болгон байршуулдаг. Хэрэглэгч үйлчилгээгээ авч “Power bank”-ыг буцаан өгсний дараа тэр мөнгө буцаад дансруу нь автоматаар шилжин орно” гэв.


POWER BANK-АА ХААНААС, ЯАЖ АВАХ ВЭ?

“Хэрэглэгч дээрх зааврын дагуу бүртгэлээ хийлгэж барьцаа мөнгөө байршуулсан бол “Power bank”-аа авахад бэлэн болсон гэсэн үг. Үүний дараа байршил заагчаа асааж уг үйлчилгээний цэгүүд тантай ойрхон хаана, хаана байгааг харна. Өөрт ойр байх цэгт нь хэдэн сул цэнэглэх боломжтой “Power bank” байгааг анзаарах хэрэгтэй. Тус байршиж буй газарт яг одоо очоод авахад нээлттэй байх эсэхийг цагийн хуваариас харсныхаа дараа очиж авах юм.

Цэнэглэгч машинуудын нүүрэн дээр байгаа QR кодыг уншуулснаар бүрэн цэнэгтэй “Power bank” автоматаар гарч ирэх болно.

“Power bank” 5000mAh багтаамжтай бөгөөд Андройд, Type-c, Apple цэнэглэгч гэсэн гурван төрлийн оролттой тул ямар ч төрлийн ухаалаг утас, таблетыг цэнэглэх боломжтой. Бүрэн цэнэгтэй “power bank” гар утасны батериан үзүүлэлтээс хамаарч хоёроос дээш удаа цэнэглэх боломжтой” хэмээн тайлбарлав.


УТАСНЫ ЦЭНЭГ ДУУСЧ УНТАРСАН БАЙСАН Ч ҮЙЛЧИЛГЭЭГ АВЧ БОЛНО

Энэ үйлчилгээг утасных нь цэнэг дууссан хэрэглэгч ч авах боломжтой. Үүний тулд өөрт ойр байрлах үйлчилгээний цэгүүдийг мэддэг байхад болох юм. “Power bank”-ны үүсгүүрийн ард цэнэглэгчний холбогч байрладаг. Үүгээр үйлчилгээ авах гэсэн боловч утасных нь цэнэг дуусч унтарсан бол утсаа түр асаах зориулалттай. Уг холбогч нь унтарсан утсыг түр асаах зориулалттай учраас цэнэг удаан шахдаг.

ХЭРХЭН БУЦААЖ ӨГӨХ ВЭ?

“Буцааж өгөхийн тулд анх авсан цэгтээ очих албагүй. Байршил заагчаас хараад өөрт ойр байрлах цэгүүдийн алинд ч өгөх боломжтой. Ингэхийн тулд “Power bank”-ыг буцаан хийхэд сул зай байгаа эсэхээ Hi-charge хэрэглүүрээс харах юм. Хэрэв өөрт ойр байрлах цэгт буцааж өгөх гэтэл үүсгүүр нь зайгүй бол тухайн хэсгийг хариуцсан агентад өгч болно.

Уг үйлчилгээ одоогоор нийслэлд хотын 97 цэгт байршиж байгаа. Хамгийн зүүн захын цэг нь Улаанхуарангийн "Cinema next” бол хамгийн баруун зах нь баруун дөрвөн зам орчимд бий. Энэ ондоо багтаж 500 цэгт байршуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх онд 2000 цэгт байршуулахаар зорьж байна. Авто төв, төмөр замаас хөдөө орон нутгийн иргэд орон нутаг руугаа аваад явчихъя гэдэг. Хэрэгцээг хангах үүднээс бүх аймгийн төвүүдэд байршуулахаар төлөвлөсөн. Цаашлаад сумдад тавина” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэрэглэгч болно
Хэрэглэгч болно
2021-10-09 09:16

Гар утсандаа татаж суулгана аа

Гоё
Гоё
2021-10-09 09:17

Повер банк авч явах хэрэггүй болжээ

Холбоотой мэдээ

Back to top button