ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Трампын зочид буудал Ерөнхийлөгч байх хугацаанд нь 70 сая долларын алдагдал хүлээжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналт, шинэчлэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Вашингтоны зочид буудлынхаа ашиг орлогыг “хэт их хэмжээгээр хэтрүүлсэн” нь ил болжээ. Энэ талаар “Би-Би-Си” /BBC News/ мэдээлжээ.

“Трамп” олон улсын зочид буудал нь Трампыг Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаанд нь 70 сая гаруй америк долларын алдагдал хүлээсэн ч өмнө нь өөрийнх баталж ярьснаар энэ хугацаанд тэрбээр хамгийн багадаа 150 сая америк долларын ашиг орлого олсон гэж мэдэгдэж байв.

Хяналт, шинэчлэлийн мөрдөн шалгах явцын талаархи АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын баримт бичгээс үзэхэд Ерөнхийлөгч асан Трамп тус улсын Засгийн газарт өөрийн зочид буудлын санхүүгийн байдлын талаар худал ташаа мэдээлэл өгсөн гэж буруутгажээ.

Харин Трампын албанаас дээрхи мэдээллийг “худлаа”, “олныг төөрөгдүүлэх” гэсэн оролдлого гэв.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button