Газрын тосны үнэ 83.7 ам.долларт хүрч, 2018 оны хөөрөгдлийг давтав

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг Брент болон WTI хоёроор хэмждэг. WTI нь АНУ-д хэрэглэдэг газрын тосны гол жишиг үнэ юм. Газрын тосны хэрэглэгч АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ л илтгэдэг.
2020 онд дэлхий нийтийн газрын тосны эрэлт цар тахлаас үүдэн багассан байв. Энэ нь үнэ буурахад хамгийн их нөлөөлж байсан юм. Дэлхий нийт цар тахлын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хөл хөдөлгөөнийг сулруулснаар газрын тосны эрэлт үүсэж үнэ өссөн. Өнөөдрийн байдлаар брент төрийн газрын тос баррель тутамдаа 83.78 ам долларт хүрчээ. Уг төрлийн газрын тос нь өнгөрсөн жилийн өдийд 37.26 байсан юм.

“Brent” маркийн газрын тосны үнэ 2018 оны аравдугаар сарын 10-наас хойш анх удаа баррель нь 83 америк доллараас давж байсан дээд үнэ байдаг.
Харин WTI төрлийн газрын тос нь өнөөдрийн байдлаар 80.38 болж өссөн байна. Энэ төрлийн газрын тос хамгийн ихдээ 69 америк доллар орчимд хүрч байсан юм. Уг тоон үзүүлэлтүүдээс харвал газрын тосны үнэ цар тахлын давлагаа үүсэх бүрт үнэ нь хэлбэлзэж буурах хандлагагүй байгааг харуулаад буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.