Нийгмийн

Т.Доржханд: Эрх баригчид машинаар хүн зөөгөөд ч сонгуулийн ирц хүрсэнгүй

Нөхөн сонгуультай холбогдуулан ХҮН-аас мэдээлэл хийж байна. Тус намаас УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрогт Б.Найдалаа нэр дэвшиж, саналын тоогоороо хоёрт жагссан юм.

Энэ үеэр Т.Доржханд “Нөхөн сонгуулийн үр дүнд бид нийтээрээ харамсаж байна. Нийт иргэдийн маань 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт авах нөхцөл байдал үүсээд байна. Бүгд мэдэж байгаа. Эрх баригчид машин, машинаар нь иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан алан хаагч, төрийн өмчийн компанийг ажиллуулсан мэдээлэл ирж байна. Маш олон хүн зөөгөөд ч ирц хүрсэнгүй. Ийм байдлаар байвал ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед амьдарч байна. Иргэд саналаа өгөхгүй, сонголтоо хийхгүй гэж байна. Энэ бол эрх баригчдад, улс төрийн намуудад өгч буй маш том сануулга. Энэ бол маш олон алдаатай шийдвэрүүд гаргасны гор.

Яг үнэндээ Монголын ардчилал сум, багийн дарга, тэдгээрийн дор ажиллаж байгаа ажилтнууд мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Иймд бид Монголын ардчиллын хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийг эрх барьж байгаа нам болон улс төрийн бүх хүчнүүдэд уриалж байна.

  • Сонгуулийн холимог системийг яаралтай үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй. Энэ ажил руугаа хамтдаа орцгооё.
  • Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь хангацгаая. Хамтдаа хийцгээе.
  • Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байхаар зохицуулалтыг ажил хэрэг болгоё.

Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс уриалж байна. Мөн дангаараа ноёрхох бодлогоо хорихыг МАН-ын удирдлагаас шаардаж байна. Өнөөдөр хэн ялсан нь чухал биш. Гэхдээ бидэнд ардчилал маш үнэ цэнтэй. Ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд сонгууль нь зөв, шударга, ардчилсан сонгуульдаа иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн
2021-10-11 17:19

энэ нэг филлифин ч бил үү төл өг ч бил үү гөл өг ч бил үү юм одоо да лд ороосой хархаар зэвүү хүрээд байх юм ийм төлөг сонгосон гаруудыг а лах юм сан

Холбоотой мэдээ

Back to top button