
Газар хөдлөлтийн судлаачид мягмар гарагийн өглөө Номхон далайд Курилын арлууд /Сахалин муж/-ын ойролцоох бүс нутагт 5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг бүртгэжээ. Энэ талаар ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн албаны Сахалин дахь салбараас “ТАСС” агентлагт мэдээлжээ.
“Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 10:09 цагт /Монголын цагаар өглөөний 07:09 цаг орчим/ Курилын арлуудын хойд хэсгийн ойролцоо болжээ. Газар хөдлөлтийн гүн нь 101 км-ийн гүнд болсон” гэж мэдээлэв.
Газар хөдлөлтийн шалтгааныг судалж эхэлсэн бөгөөд цүнами үүсэх эрсдэл байхгүй гэв.
Курилын арлууд бол ОХУ болон Японы хооронд газар нутгийн маргаантай бүс нутаг. Хоёр тал Курилын арлуудыг манай танай гэж талцсаар ирсэн билээ.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.