ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Антониу Гутерриш: Цар тахал зуун сая гаруй хүнийг ядууралд хүргэсэн

“COVID-19”-ийн цар тахал нь зуун сая гаруй хүнийг ядууралд хүргэсэн ба дөрвөн тэрбум гаруй хүн нийгмийн дэмжлэг авч чадахгүйд хүрсэн гэж НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга /ЕНБД/ Антониу Гутерриш улс орнуудыг коронавируст цар тахал өвчний дараагаар сэргээн босгох Олон Улсын Валютын Сангийн арга хэмжээний үеэр хэлэв.

“Царт тахал нь зүүн сая гаруй хүнийг ядууралд орууллаа. ​​Дөрвөн тэрбум гаруй хүн нийгмийн дэмжлэггүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, яаралтай тусламж хэрэгтэй байгаа үед тэднийг хамгаалах орлогогүй байна” гэж Гутерриш тодотгов.

Түүний хэлснээр, вакцины хувиарлалт тэгш бус байгаа нь Дэлхийн хэмжээнд сая сая хүн амь насаа алдахад хүргэж, эдийн засгийн уналт удааширч их наядаар хэмжигдэх америк долларын алдагдалд орж байгаа нь ядуу буурай улс орнуудад хамгийн хүндээр тусч байгаа гэв.

“Царт тахал өвчний тархалтыг хумин Дэлхийн эдийн засгийг тогтвортой, цогцоор нь сэргээх үйлсэд зоригтой хамтын хүчин чармайлт хэрэгтэй байна” гэж ЕНБД хэлэв.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button