ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ: Ард түмэн аз жаргалтай байна гэдэг хүний хамгийн том эрх чөлөө

БНХАУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгч Жан Жюн Хятад улсын хүний ​​эрхийн салбарт гаргасан ололт амжилтын талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд илтгэл тавьсан.

Түүний хэлснээр, Дэлхийн бусад улс орнуудын Хятадын дотоодын хэрэгт хөндлөнгийн оролцоо нь Хятадын ахиц дэвшилд хэзээ ч саад болохгүй гэдгийг онцлов.

Хятад Улс АНУ болон бусад орнуудын үндэслэлгүй буруутгалыг эрс няцааж, ялангуяа АНУ-ыг хүний ​​эрхийн асуудлаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагааныхаа зөв гольдрилд эргэн орохыг уриалав.

Тэгш эрх олж авах, хүний ​​эрхийг эдлэх нь хүн төрөлхтний нийтлэг үзэл санаа, түүнчлэн Хятадын ард түмний зорьж буй зорилго гэлээ.

БНХАУ-ын Коммунист Намын удирдлага дор Хятад Улс орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замыг олж, үндэсний тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд хүрч, ард түмэн төрийнхөө жинхэнэ эзэн нь болж, ардчилал, хүний ​​эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангаж чадсан гэж онцлов.

“Хүний эрхийг дэмжих чиглэлээр Хятадын ард түмний амьдралын түвшин тасралтгүй шинэ төвшинд хүрч байгаа нь Дэлхийн хүний ​​эрхийн үйл хэргийг сурталчлахад БНХАУ-ын оруулсан хувь нэмэр юм. Ард түмний аз жаргал гэдэг бол хүний хамгийн том эрх чөлөө. Хятад орон ядуурлыг түүхэндээ бүрэн ялж арван жилийн өмнө НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасан ядуурлыг арилгах зорилгодоо хүрч чадсан билээ.

Хятад орон “хүн ба тэдний амьдрал ахуй юунаас ч илүү чухал” гэсэн зарчмыг баримталж, коронавируст цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд стратегийн чухал үр дүнд хүрсэн.

БНХАУ нь 100 гаруй улс орон, олон улсын байгууллагуудад 1,2 тэрбум тун “COVID-19”-ийн эсрэг вакцин нийлүүлснээрээ Дэлхийд нэгдүгээрт жагссан.

Барууны улс орнуудад олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харвал Хятадын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн санал 90 хувиас давсан гэж тайлбарлав. Хүмүүсийн дэмжлэг бол БНХАУ нь хүний ​​эрхийн чиглэлээр өөрийн гэсэн замыг хөгжүүлэхэд хамгийн том итгэл, хөшүүрэг болсон.

Хятадын ард түмний аз жаргалтай амьдрал, инээмсэглэл бол Хятадын хүний ​​эрхийн нөхцөл байдалд өгсөн хамгийн сайн хариулт.  Хүний ​​эрхийг сурталчлах, хамгаалах нь түүхэн динамик үйл явц бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг зөв чиглэлээ тууштай баримтлах хэрэгтэй байна. Хүний эрхийг хөгжүүлэхэд олон талт байдлыг хөхиүлэн дэмжих ёстой болохоос бусдад хүчээр тулгах учиргүй. Дэлхий хөгжиж байна, хүний ​​эрх бол барууныхны давуу эрх биш, Дэлхийн бүх улс орны хүмүүс сайхан амьдрах эрхтэй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гуравдугаар хороонд сөргөлдөөн үүсч АНУ болон бусад цөөн хэдэн улс хөгжиж буй орнуудын хүний ​​эрхийн байдлыг шүүмжилж, тэдний мэдээллийг хаа сайгүй түгээж, америк холбоотон улсад хүний ​​эрхийн чиглэлээр үйлдэгдэж буй гэмт хэргүүдийг өөрсдөө үл тоомсорлон нүдээ анин дуугүй өнгөрөөдөг гэж буруутгав.

АНУ болон бусад зарим улс баримт нотолгоог үл ойшоон худал хуурмаг зүйл зохиож, Хятадыг үндэслэлгүй буруутгаж, хүний ​​эрхээр далимдуулан БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог гэв.

Хөгжил дэвшил бол Хятадын ард түмний тэмцлийн үр дүн. Гадны хөндлөнгийн оролцоо Хятадын хөгжлийг хэзээ ч зогсоохгүй. БНХАУ өөрийн хөгжлийн замыг баримталж, үндэсний ашиг сонирхол, түүнчлэн хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхол, нэр төрийг хамгаалахаар шийдсэн нь ганхашгүй гэдгийг Жан Жюн дурьдлаа.

Илтгэлийн үеэр Египет, Алжир, Чад, Туркменистан, Беларусь, Венесуэл болон бусад орны төлөөлөгчид Хятадын байр суурийг идэвхитэй дэмжиж, янз бүрийн орны ард түмэн үндэсний онцлогт нийцсэн хөгжлийн замыг сонгох эрхтэй гэдгийг онцлов. Тэд хүний ​​эрх, давхар хяналт бол бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох асуудлыг улстөржүүлж байгааг эсэргүүцэн Хятадын байр суурийг нэлээд хүчтэй дэмжив.

(Эх сурвалж: china.org.cn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-12 22:24

Хятадууд аз жaргaлтай амьдарч байгаа гэдэгт Монголчууд лав итгэхгүй. харин итгээд байгаа эрлийзүүд тийшээ явах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-10-13 00:27

haanahiin yu orchuulj tarhi ugaagaad bgaa lalruud vee

Холбоотой мэдээ

Back to top button