ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ 2021 онд байгалийн гамшгийн улмаас зуун тэрбум долларын хохирол амссан

АНУ-д цаг агаарын таагүй үзэгдэл, байгалийн гамшгийн улмаас 538 хүний ​​амиа алдаж, америкчуудад зуу гаруй тэрбум долларын хохирол учирсан гэж мэдээллийн “Axios” агентлаг АНУ-ын Далайн болон агаар мандлын үндэсний захиргаанаас /NOAA/ гаргасан тайланд үндэслэн мэдээлжээ.

Дээр дурьдсанчлан, 2021 оны эхний есөн сард л гэхэд АНУ-д 18 удаа байгалийн гамшиг тохиолдсон бөгөөд тус бүрийн хохирол нэг тэрбум доллараас давжээ.

Эдгээр гамшгийн дунд халуун орны дөрвөн циклон /хуй салхи/, хоёр үер, нэг давалгаа, ган, нэг түймэр оржээ. Мөн нэг удаа цас их хэмжээгээр хунгарлаж байжээ.

Одоогийн байдлаар 2021 оны хамгийн их хохирол учруулсан байгалийн гамшиг нь “Ида” хар салхинаас үүдэлтэй хохирол болоод байна. Хар салхины гамшгийг арилгахын тулд даруй 60 гаруй тэрбум доллар зарцуулсан гэх бөгөөд энэ хэмжээ цаашид ч өсөх хандлагатай байгаа талаар эх сурвалж онцолжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button