ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ Тайваньд БНХАУ-ын эсрэг өөрийгөө хамгаалахад туслана гэдгээ амлав

Вашингтон Тайванийн хоолойд энх тайван, аюулгүй байдлыг хангах сонирхолтой хэвээр байгаа бөгөөд Тайваньд өөрийгөө хамгаалах чадвараа хадгалахад нь цаашид үргэлжлүүлэн туслах бодолтой байгаа аж. Энэ талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгджээ.  

Түүний хэлснээр, АНУ Тайванийн ойролцоох бүс нутагт Хятадын “өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаа” өрнөж байгаад санаа зовж, түүнийг эрсдэл үүсгэх тогтворгүй байдал үүсгэгч хүчин зүйл хэмээв.

“Цэргийн болон дипломат мөн эдийн засгийн энэ дарамт шахалтаа нэн даруй зогсоохыг бид Бээжинд уриалж байна. Тайванийн хоолойн хоёр эргийн хооронд энх тайван, аюулгүй байдлыг хангах сонирхол бидэнд байгаа тул Тайваньд өөрийгөө хамгаалах чадвараа хадгалахад нь үргэлжлүүлэн туслах бодолтой байна” гэж Кирби онцоллоо.

Мөн Тайваньтай холбоотой нөхцөл байдалд АНУ “нэг Хятадын зарчим”-ыг баримталдаг ч гэлээ Тайваньд үзүүлэх АНУ-ын дэмжлэг БНХАУ-ын өнөөгийн заналхийлэлтэй тэмцэхэд чиглэдэг” гэж Кирби тодотгов.

Өмнө нь, Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь хэлэхдээ “Хятадын заналхийлэлд” хариу өгөхөд бэлэн байна. Ардчилсан амьдралын хэв маягаа бид хамгаалах болно гэж мэдэгдсэн. Мөн Тайваньчууд яарч сандралгүй харин ч хамгаалалтаа улам бэхжүүлнэ, ингэснээр “Бээжингийн бидэнд санал болгосон замыг хэн ч Тайваньд тулгаж чадахгүй” гэсэн.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-13 10:42

Neg ulsin dotood asuudald oroltsoh demii dee ANU,tertee tergui 1 uls,2 togtoltsoo geed zovsholtsood yavj bhad n

Холбоотой мэдээ

Back to top button