ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Австри дахь авлигын дуулиан: Анхны баривчилгаа

Австри улсад саяхан албан тушаалаасаа огцорсон Канцлер Себастьян Курцтай холбоотой авлига, хээл хахуулийн хэргийн хүрээнд эхний баривчилгааг хийлээ. Энэ талаар тус улсын “Der Standard” агентлаг мэдээлжээ.

Авлигын хэрэгт холбоотой нотлох баримтуудыг устгасан гэх хэргээр нэгэн социологич эмэгтэйг цагдаа нар баривчилсан аж. Сэжигтэн эмэгтэй хуурамч санал асуулга явуулж, Канцлер асан Курцыг сайн талаас нь дүгнүүлэхийг оролдсон гэнэ.

Мөн санал асуулгын дүнг нь хэвлэл мэдээллийнхэн төлбөртэй нийтэлсэн нь ил болжээ. Энэ бүхэн төлбөр тооцоог татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн аж.

Социологич эмэгтэйг цагдаагийнхан баривчлан саатуулахаас өмнө тэрбээр амжиж компьютерынхаа хатуу дискэн дэх бүх мэдээллийг устгасан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-13 10:38

Avstri NATO d elseegui orosiin talaar EX s arai oor bodlogo baridag bolohoor,huuramch medeelleer zoriud alaj bna

Холбоотой мэдээ

Back to top button