
Насанд хүрэгчдийн ДАШТ-д явсан тамирчид өнөөдөр эх орондоо газардлаа. Тэднийг холбооны тэргүүд “Туушин” зочид буудалд угтан авч шагнал гардуулсан юм. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх нээж үг хэллээ.
Энэ үеэр, “Дараагийн олимпын цикл эхлээд эхний ДАШТ-с өөрийгөө таниулж дэлхийд нэрээ тамгалсан тамирчдадаа халуун баяр хүргэе. Тамирчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн багш нартаа талархал илэрхийлье. ДАШТ-2021 тэмцээнд эмэгтэй баг тамирчид багаараа гуравдугаар байр, эрэгтэй нь зургадугаар байрт шалгарлаа.
Чөлөөт бөхийн гал тогоонд гавьяа байгуулсан ч түүнийгээ үнэлүүлээгүй олон тамирчин бий. ДАШТ-2021 онд шагнал хүртсэн тамирчдад Монгол улсын гавьяат тамирчин цол олгуулахад түлхүү анхаарч ажиллахаа амлаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.