УЛС ТӨР

Б.Жавхлан: Засгийн газар хуралдаж, нүүрсний экспортыг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

Өнөөдөр /2021.10.13/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тэгвэл хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр “Өчигдөр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Үүгээр нүүрсний экспортыг сайжруулах чиглэлээр хэлэлцсэн. Хоёр улсын Ерөнхий сайдын хэмжээнд ярилцсан гэхээр ач холбогдол нь ойлгогдож байгаа байх.

Тэгвэл үүнтэй уялдуулж, ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулж байгуулах шийдвэр Засгийн газрын хуралдаанаар гарлаа.

Одоо цугларч, хураагдаад байгаа нь ерөөс нэгэнт урд хөршид худалдаад, мөнгөө авчихсан нүүрс. Гагцхүү хилээр гаргаж өгч л чадахгүй байгаа. Энэ маш санаа зовоож байгаа асуудал. Тэгэхээр юун түрүүнд энэ хураагдсан нүүрсийг гаргаж дуусгахыг эрмэлзэж байна. Энэ ажлын хүрээнд чингэлэг тээврийн терминалыг бий болгосон.

Энэ нь хоёр улс харилцан тохирч байж явдаг ажил тул нөгөө талынхаа байр суурь, шийдвэрийг хүлээж байгаа тал бий. Шуудхан хэлэхэд, бид экспортын төлөвлөгөөндөө томоохон цохилт авах нь тодорхой” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ф мангарууд
Ф мангарууд
2021-10-13 16:01

Хүрэлбаатар хотгорын хулгайчта ижил саад

Холбоотой мэдээ

Back to top button