Сурталчилгаа

“Moscow Cabaret” диннер шоу тоглогдоно

Аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Лондон, Парис, Москва хотуудад тоглогддог мэргэжлийн Cabaret бүжгийн үзүүлбэрийг Москва хотоос найман хүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг ирж толилуулах нь. Улаанбаатар хотод Шангри-Ла зочид буудлын их танхимд цөөн тооны үзэгчдэд хүрэх энэ тоглолтын тасалбарын үнэ нь суудлаасаа хамаарч 570,000₮-860,000₮ төгрөгт хэлзэлзэх аж.

Чанар гэдэг нэрийн хуудсаараа олонд танигдсан BRB компани энэ удаагийн шоуг зохион байгуулж байгаа юм байна. Тус шоу тоглолтын орчин +21, тансаг зэрэглэлийн эротик уур амьсгалыг зочдод бүрдүүлсэн байхаараа онцлог.

Тэр ч утгаараа Европын томоохон хотуудын казино, таван одтой зочид буудлын их танхимуудад VIP шоу үзүүлбэр үзүүлдэг топ бүжигчдийг урилгаар Монголд авчрахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Эдгээр бүжигчин нь нийт 14-15 үзүүлбэр үзүүлэх ба үүнээс тус үдэш өөр газар тоглогдож байгаагүй зургаан тусгай үзүүлбэрийг шинээр бэлдэж ирж буй аж.

Уг бүжгийн хамтлаг Улаанбаатар хотод аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд хоёр өдрийн тоглолт хийгээд буцна. Мөн Макаогийн таван одтой зочид буудал, Токиогийн Дисней Лэнд зэрэг газруудад дуулдаг дуучин бүсгүйг урилгаар авчрах юм байна.

Хөтөлбөрийн зах зухаас дурдахад: Тэд дэлхийн циркийн үзүүлбэр, амьд хөгжмийн хамтлаг, DJ сет болон Монголын чадварлаг уран бүтээлчдийг хөтөлбөртөө багтааж байгаагаар зогсохгүй Шангри-Ла зочид буудлын өнцөг булан бүрд Cabaret шоуны тансаг орчин бүрдүүлж Амстердам хотын Red Light Street-г бүдэг гэрэлд бүтээн халуухан охидоор чимж байгаа гэнэ.

Нэмж хэлэхэд шоунд оролцох хүмүүс маскарат масктай ирэхийг зөвлөж байгаа бөгөөд цөөн тооны зочдыг хүлээн авна гэжээ. Cabaret шоуны хувьд тусгайлан зассан  орчинд оройн зоог барингаа дэлхийн соёл урлагийн топ үзүүлбэрүүдийг амьд орчинд үздэгээрээ энэ шоуны онцлог бөгөөд дэлхийн улс орнуудад тэр дундаа нийслэл хотод нь зайлшгүй байх ёстой гэж үздэг байна.

Өнгөрсөн сард BRB компани нь үндэсний соёл амралтын хүрээлэнд Digital Nation үзэсгэлэнгийн төв тайзыг хийж, Монгол Улсад анх удаа олон зуун Дрон хөөргөж агаарын гэрлийн шоу амжилттай үзүүлж олон ч хүнийг гайхшруулахын сацуу нэлээн шуугиан дэгдээгээд амжсан. Харин энэ удаад тэд Дэлхийн хэмжээний шоу бүжгийн хамтлагийг Улаанбаатар хотод авчрахаар бэлджээ.

Тасалбарын захиалгыг 8306-6767 дугаараар авч байгаа аж. Тус тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргалан цахим хуудсандаа саяхан: Аваад ирэхээр боллоо шүү! Дээд зэрэглэлийн гоёмсог Европ хүүхнүүдийг ойроос тольдох боломжийг танд бид бэлэглэж байна. Орос хэлтэй шоугаа үзвэл давуу тал болно гэж хошигноод амжсан нь олны анхаарлыг их татсан билээ.


Шторк: https://www.facebook.com/brbevent/posts/4794373047263441

Онлайн тасалбар захиалга: https://shoppy.mn/products/cabaret-show-27

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button