Нийгмийн

JUNIOR багцын хэрэглэгч болоод БЭЛЭГТЭЙ урамшуулалд хамрагдаарай

 Голомт банкнаас хүүхэд, залуучуудад зориулсан Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж, Шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay аппликэйшн, олон улсын эрхтэй The Color card, Smart Bank аппликэйшн, Easy Info зэрэг үйлчилгээг багтаасан “JUNIOR” багц бүтээгдэхүүнийг үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл “JUNIOR” хүүхэд залуучуудын санхүүгийн багц нь шинэ хэрэглэгчдэдээ зориулан ээлжит урамшууллаа зарлалаа. 

Та Голомт банкны өөрт хамгийн ойр байрлах салбарт JUNIOR багцыг шинээр нээлгэж, хадгаламждаа 100,000₮-өөс дээш дүнтэй орлого хийсэн тохиолдолд “Polly” брэндийн багц бүтээгдэхүүнийг 5%-ийн хөнгөлөлттэй үнээр авах эрхийн бичиг болон Өргөө кино театрт кино үзэх 1 үнэгүй + 1 (50% хөнгөлөлттэй) тасалбар бэлгэнд авах боломжтой.

Урамшуулал олгох нөхцөл: 

  • Шинээр JUNIOR багц нээлгээд, Алтантүлхүүр хадгаламждаа 100,000₮ /Үүнтэй тэнцэх ам.доллар/ ба түүнээс дээш дүнгээр орлого хийх
  • Хуучин Алтантүлхүүр хадгаламжаа JUNIOR багц руу шилжүүлээд 100,000₮ /Үүнтэй тэнцэх ам.доллар/ ба түүнээс дээш дүнгээр орлого хийх

Junior багц нь хүүхэд, залуучуудад багаас нь санхүүгээ бие даан удирдах, орлого зарлагаа хянах, төлөвлөх цаашлаад санхүүгийн боловсролыг олгох зорилготой билээ. Тиймээс хүндэт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, “JUNIOR” багцыг нээлгэн, тэднийг санхүүгийн боловсролтой иргэн болж төлөвшихөд нь туслаарай. Голомт банкны “JUNIOR” багц нь шинэ үеийн эцэг эхчүүдийн ухаалаг сонголт болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Та JUNIOR багцын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button