О.Одгэрэл: “Үзэхийн хязгаар” форумаар “Ардын элч”-ийг үзүүлнэ
“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 18-24-нд болно. Тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр О.Одгэрэл “Улаанбаатар” олон улсын кино наадам нэлээд хэдэн хэсгээс бүрддэг. Хөтөлбөрийг хэдхэн хоногийн дотор боловсруулдаггүй. Олон улсын томоохон кино наадмуудаас шагнал авсан кинонуудыг хөтөлбөртөө багтаасан. Та бүхэн хүссэн киногоо үзэх боломжтой.
Үүний сацуу Монголын урлагийн чадавхи, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн сургалт, хөтөлбөр зохион байгуулна.
Монголын кино урлагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байгаад наадмын үеэр ерөнхий зураачийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Эл сургалтыг Ариунсайхан багш удирдаж, заана. Эл сургалтад хамрагдаарай гэж зураачдаа урья.
Монгол Улс киноны хуультай болсон. Үүнтэй хоблогдуулан киног дэмжих тусгай сан байгуулах журмыг танилцуулна. Мөн “Ирж яваа цаг” форумыг зохион байгуулна.
Өнгөрсөн жил “Үзэхийн хязгаар”-аар “Говийн зэрэглээ”-г гаргасан. Энэ жил “Үзэхийн хязгаар” хэсэгтээ “Ардын илч” киног гаргана” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
I congratulate, what words..., a magnificent idea