ДЭЛХИЙ

Вашингтонд хүний цогцсыг бордоо болгож ашиглана

Шинжлэх ухааны Livescience сэтгүүлд нэгэн сонирхолтой мэдээ нийтлэгдсэнийг та бүхэнд хүргэж байна. Бидний хайртай дотны хэн нэгэн хүн бие барвал түүнийг оршуулах, эсвэл чандарлах гэсэн хоёр сонголт байдаг. Тэгвэл байгаль орчинд ээлтэй, эко бас нэгэн шинэ шийдлийг эрдэмтэд гарган тавьж буй нь “байгалийн органик исэлдүүлэгч” буюу өөрөөр хүн-бордоо юм. Энэ технологи удахгүй АНУ-ын Вашингтон мужид хуулиар зөвшөөрөгдөх аж.

Дөрөвдүгээр сарын 19-нд тус мужийн захиргаа үүнийг хуулийн дагуу болгох албан хүсэлтийг хүлээн авсан байна. Ингээд одоогийн байдлаар засгийн газрын дарга Жей Инслэйгийн гарын үсгийг хүлээж буй. Хэрэв  батлагдвал Вашингтон хүний цогцсоор хийсэн бордоог хэрэглээнд ашиглахыг зөвшөөрсөн дэлхийн анхны муж болох гэнэ. Эрдэмтдийн бий болгоод эл буй техникийн тусламжтай хүний биеийг 4-7 хоногийн дотор цэвэр үржил шимтэй, хөрсөн бордоо болгож байгаа аж.

Уг чиглэлээр үйл ажиллагаа явуулах технологи нэвтрүүлээд буй Recompose компанийн үүсгэн байгуулагч Катрина Спаде, “Хүнийг хөрс болгож буй нь оршуулж байгаа хэлбэр огтхон ч биш”гэж хэлжээ. “Энэ бол хүн төрөлхтний амьдралд шинээр гарч ирж буй утга учиртай шилжилт. Оршуулга үйлдэх, чандарлах зэргээс ялгаатай ойлголт” гээд цааш хүнийг нас барсны дараа яах вэ гэдэг олон сонголт бий болох тусмаа сайн хэмээн тэрбээр тайлбарласан байна.

“Чандарлах ёслол хийх үеэр шатаж буй цогцосноос мөнгөн ус, нүүрстөрөгч зэрэг элементүүд ялгарч агаарт дэгддэг. Харин оршуулгын хувьд бие барагсдыг хийх авс тэргүүтэй ёслолын үйл ажиллагаанд шаардагдах мөнгөн зардал асар их гардаг” гэж Спаде Вашингтоны хэвлэлд ярилцлага өгчээ. “Танд дээрх хоёр сонголт тулгарлаа гэхэд алийг нь ч сонгосон хайртай хүнийг тань санагдуулах биет зүйлтэй үлдэх болно. Гэтэл энэ шинэ шийдэл чандарлахад зарцуулагддаг энергийн наймны нэгтэй тэнцэхүйц хэмжээг ашигладаг, нүүрстөрөгч зэрэг хортой элементүүдийг агаар мандалд ялгаруулдаггүй гээд олон талын давуу талыг олгож байгаа юм ”

Хүний цогцос энэ технологийн дагуу боловсруулалтанд орвол эцсийн бүтээгдэхүүн нь 0.76 куб метер дөрвөлжин хөрс болж гарах аж. Энэ нь хоёр том түрдэг тэрэг дүүргэчих хэмжээ гэдгийгAssociated Press онцолжээ. Хэрэв хуулиар зөвшөөрөгдвөл хүмүүс энэ хөрсийг ваар саванд хадгалж ч болно, гадаа цэцэрлэгтээ ургамал мод тариалж ч болно, эвсэл зүгээр л газрын хөрстэй нийлүүлчхэж болно гэж эрдэмтэд хэлж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button