ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дэлхий дээр 239,6 сая гаруй хүн коронавирусийн халдвар авчээ

Америкийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр дэлхий даяар өнөөдөр өглөөний байдлаар “COVID-19”-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 239,610,474 болж нэмэгджээ.

Коронавируст цар тахлын дэгдэж эхэлснээс хойш 4,882,095 хүн нас баржээ.

“COVID-19”-ийн халдварын хорин сая гаруй тохиолдол бүртгэгдсэн улс орнуудад АНУ, Энэтхэг, Бразил багтсан хэвээр байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн үзүүлэлтээр АНУ тэргүүлж байгаа ба америкт 44,767,938 хүн “COVID-19”-ийн халдвар авсан болохыг тогтоожээ. Нас барсан хүний тоо харин 721,567 байгаа аж.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж байна. “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,037,592-д хүрэв. Нас барсан хүмүүсийн тоо Энэтхэгт 451,814 болж нэмэгджээ.

Харин Бразил улс коронавирусийн халдварын тохиолдлоор гуравдугаарт орж байгаа ба цар тахлын үед 21,612,237 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 602,099 хүн нас баржээ.

Коронавируст царт тахлын үед дэлхий даяар 6,57 тэрбум гаруй тун вакцин нийлүүлжээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлын статистик тооцооллын чиглэлээр мэргэшсэн “Worldometers” сайтын мэдээлснээр, дэлхийн хүн амын нэг саяд ногдох нас баралтын тоо өнөөдөр /2021.10.15/ өглөөний байдлаар 628,3 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,225 хүн, Энэтхэгт - 323, Бразилд - 2,807 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button