НийгмийнУЛС ТӨР

Сонгинохайрханчуудын 21 хувь Э.Батшугарт, Хэнтийчүүдийн 28 хувь нь Ц.Идэрбатад итгэл үзүүлжээ

Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль нэмэлт санал хураалт явуулж байж, нэг юм дүнгээ гаргав. Нэмэлт санал хураалтаар ч иргэдийн 50 хувь нь саналаа өгсөнгүй.

Өөрөөр хэлбэл сонгогчдын 50 гаруй хувь нь саналаа өгөхгүйгээр, улс төрийн намуудын санал болгосон хүн, нэр дэвшигч нь сонгох хүн нь биш байсныг илтгэлээ. Өөрөөр хэлбэл МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нарын хоёр балчир гишүүн тойргийн сонгогчдын цөөнхийн саналаар УИХ-ын гишүүн болж байна.

Сонгинохайрхан дүүргийн хувьд бүртгэлтэй сонгогчийн тоо нь 114 мянга. Гэтэл үүнээс 55 мянга нь саналаа өгсөн. Тэдний 25 мянга нь Э.Батшугарт саналаа өгсөн байна. Ингээд бодохоор Э.Батшугар Сонгинохайрханчуудын ердөө 21 хувийн саналаар гишүүн болж, төрийн ордонд аавыгаа залгамжилж тухлахаар боллоо.

Хэнтий аймагт бүртгэлтэй сонгогчийн тоо 50 мянга байхад саналаа өгсөн нь 26 мянга байна. Санал өгсөн 23 мянган иргэний 14 мянга нь Ц.Идэрбатат саналаа өгчээ. Ингэхээр тэр Хэнтийн сонгогчдын 28 хувийн саналаар гишүүн болчихож байна.

Өөрөөр хэлбэл тэд тойргийн нийт сонгогчдын дөрөвний нэгийн саналыг арайхийн авч, гишүүн болж байна. Энэ бол Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн иргэдийг бүрэн төлөөлөх хэмжээний санал огтоос биш юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-10-17 15:18

аргагүй ш дээ одоо Төрдөө итгэх Иргэдийн Үзэл бодол ямар байгааг үүгээр харагдаж байна шүү дээ
Сан�##�аа өгсөн ч Луйвардчихаж байна ш дээ,

Иргэн
Иргэн
2021-10-17 16:01

2000 оноос хойших бүх сонгуулиудад нийт сонгогчидын 50-60 хувь нь л оролцдог биз дээ. Оролцсон хүмүүсийн олонхийн сан�##� авсан нь л төрд төлөөлөл болж очино. Сонгуульд сан�##�аа өгөөч гээд гуйгаад байхад очдоггүй хүмүүсийг тэр дүүрэг, аймагт амьдардаг гэж тоонд оруулах ч хэрэг байхгүй. Гэхдээ тухайн өдөр өвчин зовлонтой байсан бол өөр л дөө

үл сонгогч
үл сонгогч
2021-10-17 18:03

нүдний булай.ичихгүй очиж тангараг өргөсөн болоод нөгөө б�##�ай ямаануудтөйгаа нийлж худ�##� үнэн майлах байхдаа!!!???

Холбоотой мэдээ

Back to top button