Нийгмийн

ШУУД: "Сайжруулсан түлш нийлүүлэхээ больсон тул бид дугуйны дотор хаймар түлж байна”

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны 265 дугаар цэгт сайжруулсан түлш нийлүүлэхээ больсноос иргэд гал алдаж, түлш авахаар Чингэлтэй дүүргийг зорьж байгаа аж. Бид оршин суугчдын төлөөлөл болон тус цэгийн борлуулагчтай уулзаад байна.

Иргэн: 265 дугаар цэгт сайжруулсан түлш хэвийн борлуулж байсан. Одоо нийлүүлэхээ больчихлоо. Унаатай нь 7 буудал руу явж нүүрс олж ирж байна. Унаагүй хүмүүс нь юу ч хамаагүй түлж байна. Би 11 дүгээр хорооны иргэн. Мөн 9 дүгээр хороонд дэлгүүртэй. Дэлгүүрээ галалдаг. Нүүрс, түш олдохгүй одоохондоо дэлгүүрээ галлаагүй, хүйтэн байна.

Иргэн: Оройтоод ажиллаасаа ирэхээр түлш байхгүй. Нэгнээсээ гуйж байна. Хэцүү байна.

Иргэн: Таксинууд машин муухай болгочихно гээд нүүрсэнд явахгүй байна. Унаа тэрэг байтугай, усны тэрэггүй айл зөндөө байна. Яваад очихоор заримдаа байхгүй.

Иргэн: “Тавантолгой түлш” ХХК түлш нийлэхээ болсон тул бид дугуйны дотор хаймар түлж байна. Өөр цэгээс авах гэхээр өгөхгүй юм.

265 дугаар цэгийг хариуцдаг борлуулалтын ажилтан: Би гурав дахь жилээ ажиллаж байна. Байнга хэвийн ажиллахын тулд би өөрийнхөө боломжоор түлш аваад, борлуулсан. Гэтэл одоо шахмал түлш нийлэхгүй байна. Иргэд байнга хаалга үүд нүдээд түлш ирж байна уу гээд асууж байна. Зарим нь утсаар залгаад амар заяа үзүүлэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-18 16:18

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хурдан шуурхай бүртгэж баймаар байна. Чингэлтэй дүүргийн иргэн хашаа байшингаа зараад Н�##�айх дүүрэгт оччихоод 5 жил болж байхад хуучин хаяг дээрээ хэрүүл хийж т�##�он авч байна. Дэнжийн 1000д байсан хүн байранд ороод бас 6 жил болж байхад хаягаа солиогүй т�##�он авч хүнд өгөөд явж байна. Баянгол дүүргийн иргэн бас байранд орсон ч хаягаа шилжүүлэхгүйгээр т�##�он х�##�амж хүртээд явж байна. Энэ мэт зөрчилүүд чинь хий эрэлт ихэсгээд хэрэгцээт хүндээ түлш олдохгүй зовлон нэмээд байна.

Зочин
Зочин
2021-10-18 19:06

Хүний өмнөөс амьдраад байгаа юм уу, хаашаа юм. ????

Холбоотой мэдээ

Back to top button