УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ХААЛТТАЙ ХУРАЛДААН: Буулт хийхгүй бол Оюу толгойн далд уурхайг зогсооно гэж “Рио Тинто”-гоос мэдэгджээ

Өчигдөр /2021.10.18/ МАН-ын бүлгийн хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Оюу толгойн төсөл тойрсон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Хуралдаан хаалттай, сүлжээ унагагчтай нөхцөлд таван цаг орчим үргэлжилсэн бөгөөд энэ хүрээнд “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээний явцын талаар голчлон ярьжээ.

Энд хэд хэдэн анхаарал татах шинэ мэдээлэл яригдсаны дотор хөрөнгө оруулагч талаас Оюу толгойн далд уурхайн төслийг зогсоох санал гаргасан тухай асуудал юм.


-ДАЛД УУРХАЙН АСУУДАЛД БУУЛТ ХИЙХГҮЙ БОЛ ТӨСЛИЙГ ОРХИНО ГЭЖ МЭДЭГДЖЭЭ-

Мэдээлэл өгөхөд, хөрөнгө оруулагч талаас Засгийн газарт захидал илгээхдээ,

  • 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэх
  • Ноогдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах зэрэг санал тавьж, хэлэлцээнд орох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байдаг.

Харин манай талаас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэж, “Далд уурхайн зардал хэтэрсэн асуудалдаа тодорхой хариуцлага хүлээ” гэсэн өнцгөөр хандаж ирсэн.

Тэгвэл “Рио Тинто” тал далд уурхайн асуудал дээр анхны байр сууриа баримтална, хэлэлцээнд мөнөөх захидалд дурдсан хүрээнээсээ хальж буулт хийхгүй гэж мэдэгджээ. Энэ талаар МАН-ын бүлэг дээр танилцуулсан байна.

Үүний хариуд манай талаас “Оюу толгой ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ногдох өрийг маань тэглэвэл далд уурхайн зардал хэтэрсэн асуудлаар хэлэлцээ хийе” гэсэн хувилбараар хэлцэл хийх асуудал яригджээ.

Харин энэ хувилбарт УИХ-ын гишүүдийн олонх нь дургүйцэж, “Зардал хэтэрсэн асуудалтай эвлэрэхгүй”, “Элдэв болзолгүйгээр 34 хувь ногдох өрийг тэглүүлэх учиртай” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Энд анхаарал татаж буй өнцөг нь, “Рио Тинто” талаас манай Засгийн газрыг энэ долоо хоногтоо байр сууриа нэгтгэж, далд уурхайн зардал хэтэрсэн асуудал дээр буулт хийсэн агуулгаар хариу өг. Үгүй бол Оюу толгойн далд уурхайн төслийг оноос өмнө зогсооно гэж мэдэгдсэн гэх агуулга юм.


-УИХ-ЫН ГИШҮҮД ЭРС ДУРГҮЙЦЭЖ, Х.НЯМБААТАР ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Тэгвэл, МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд буулт хийж болохгүй гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн гэх.

Ялангуяа Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нарын гишүүд "Рио Тинто”-гийн эсрэг уламжлалт байдлаараа зогсож, уурлаж дуугарчээ. Б.Чойжилсүрэн нарын цөөн гишүүд арай шинжлэх ухаанч, бизнесийн менежмент талаас нь асуудлыг харж ярьжээ.

Харин ихэнх гишүүдийн хувьд энэ асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэх санал гаргасан байна. Цаашлаад далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд гадаадын бус дотоодынхоо ҮАГ-ыг оруулж, шалгуулъя гэсэн саналууд ч яригджээ.

Нөгөө талаас Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийхдээ УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ нь УИХ-аас баталсан, Оюу толгой төслийн Монгол талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тогтоол. Үүнд далд уурхайн зардал хэтэрсэн асуудлын жинхэнэ шалтгааныг тодруулах, хэрэв хөрөнгө оруулагч тал менежментийн алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн агуулга багтдаг.

Түүнчлэн 92-р тогтоолын хэрэгжилтийг хангах Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан УИХ-ын түр хороо Засгийн газарт шууд чиглэл өгөх хэлбэрээр ажиллаж байгаа юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

“Рио Тинто” тал ийн гэдийж, “Бид хэлцэлд орох нөхцөлүүдээ хэлсэн. Далд уурхайн зардал хэтэрсэн асуудлыг хүлээн зөвшөөр. Эс бөгөөс энэ төслөөс гарлаа” гэж мэдэгдсэн нь ихээхэн эмзэг сэдэв болоод байна. Үүний уршгаар далд уурхайн төсөлд хөрөнгө оруулсан олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг “гомдоох”, улсын эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэл бий талаар эдийн засагчид онцолдог.

Харин нөгөө талд Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй түр хорооноос Засгийн газрыг шахаж буй нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэлтэй. Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-ын гишүүдэд хандан "Засгийн газарт хэлэлцээг үргэлжлүүлэх боломж олгох үүднээс уян хатан хандаач” гэх утгаар ярьсан гэх мэдээлэл байна.

Цар тахлын үеийн хүндийг үүрч яваа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюу толгойн далд уурхайн төслийг зогсоож, түүхэндээ хар нэр зүүж үлдэхийг хүсэхгүй. Энэ утгаар буулт хийх үү. Эсвэл 92-р тогтоолд үндэслэн Засгийн газрыг шахаж буй УИХ-ын гишүүд үүнд хариуцлага хүлээх үү зэрэг нь анхаарал татах сэдэв болоод байна.

Ж.МЯДАГБАДАМ

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
60 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гое
Гое
2021-10-19 09:07

Хэрэлдэж байт�##� шар толгойтнуул нь хаяад явчих юм байна. Хоёр хөрш их баярлана

Зочин
Зочин
2021-10-19 09:07

Оросуудын нөлөө гэж үү. Рио-г хятадууд авсан шү

Зочин
Зочин
2021-10-26 18:36
Reply to  Зочин

EGUUR худ�##� мэдээлэл цацахаа боль!!!

Zochin
Zochin
2021-10-19 09:08

Tegne sh dee. Erunts deer gantsaarkhnaa amidraad, khaana ch baikhgyi bayalag ezemsheed bgaa yum shig soliorood bdg. Ugaasaa turiin ajliin arga baril baikhgyi, diplomat khariltsaanii oilgolt baikhgyi ulsuud ene uls orniig yaj avch yavakh ve dee. Odoo ediin zasagt gol orlogo oruulj, olon khyniig ajliin bairaar khngadag gazraa khaaj avaad amar saikhandaa jargaj dee khuurkhii.

Зочин
Зочин
2021-10-19 09:11

Хөөж гарга ард түмэн асууд�##�д хариуцлагатай хандаж ард олноороо олон уурхайгүй аян өрнүүлжж амьдр�##�ын өөр арга олцгооё

Мөнх
Мөнх
2021-10-19 09:51

Даваасүрэн попорч попорч ямарч хариуцлага хүлээхгүй , адгын зарга 10 жил болоод өнгөрнө , одоогоор монголоос 1 төг гараагүй , жил бүр татвараар 800 тэрбум төг авч байгаа

Зочин
Зочин
2021-10-19 10:05

Даваасүрэнд эх оронч болж поп ард түмнээр гул барьж сайд болох цаашлаад 2024 онд болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчих бодол байхаас эх орны эдийн засаг унаж ягуу ягуугаар Хятадын эрхшээлд гүйж орох ер хамаагүй. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлж ун�##�танд орж байгаа тэнэгүүд хойч үедээ харин хара�##�гаж зүхүүлж явах болно
Чойжилсүрэн Хүрэлбаатар хоёр эх оронч уу Даваасүрэн 10%ийн эх оронч уу

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
2021-10-19 10:59

ЮУНААС АЙДГИЙН ХААХ ХЭРЭГТЭЙ. БУУЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ. МАНАЙ БАЯЛАГ МАНАЙДАА ҮЛДЭНЭ..ХӨӨЖ ЯВУУЛ

Зочин
Зочин
2021-10-19 11:32

ХӨӨЖ ГАРГААД ЯАХ ВЭ ГЭЭД БОД АРД НЬ ХУЖАА ОРЖ ИРЭХ МАГАДЛАЛТАЙ ДОРДУУЛАХ ВИЙ АШИГТАЙ АЯДУУ БАЙДЛААР ҮЗЭЭД СҮҮЛРҮҮГЭЭ ХУТГА СУГАЛВАЛ ДЭЭР ХЭТ ПОПОРЧ ХЭРЭГГҮЙ .НЯМБААТАРЫН БОДЛОГЫГ САЙЖРУУЛЖ ХАРВАЛ ДЭЭР ШҮҮ

Зочин
Зочин
2021-10-19 22:35
Reply to  Зочин

Өрний хүүдий болноо чи гээд байхад чи яах вээ

Зочин
Зочин
2021-10-19 11:38

Рио тинто яг гарч харагдаач. Айлгаад дарамтлаж байгаа шүү юм биз дээ. Наадуул чинь гарах байтугай дахихд бүр том ужрхай Баянхонгорт авах санаатай байгаа улс. Рио тинто гардаг бол сайн л биз, тeхнологи сайтай Гeрман, Японтой хамтрах юм бол арай л шудрага тоглоно

зочин
зочин
2021-10-19 11:42

Зэсийн хэрэглээ улам нэмэгдэнэ, үнэ нь улам өснө, мөнгөний үнэд дөхнө, дээр нь �##�т, бусад ховор элемент элбэгтэй, зэс хамгийн ихээр худ�##�дан авч хэрэглэгч нь 100 - гаадхан км - ын цаана байгаа арвин нөөцтэй ордод хөрөнгө оруулагч олдохгүй бус, очерлож байгаа байх аа. Харин хахууль өгдөг нь цөөхөөөн байж л мэднэ.

Зочин
Зочин
2021-10-19 11:59

УУРХАЙГАА МОНГОЛЧУУД АВ. ХАРИН БАЙГАЛ ОРЧНЫГ СЭРГЭЭЖ ХУУЧИН БАЙРАНД НЬ ОУУЛАХ ШААРДЛАГА ТАВЬ. ТИЙМ ЗАРДАЛТАЙ ТЭНЦЭХ МӨНГӨ ШААРД. МАНАЙХЫГ ТӨЛӨӨЛЖ ЗАРГАД ОРОЛЦОЖ БАЙГАА ХУУЛЬЧ ОТ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ХАМААРАЛ БҮХИЙН ХҮМҮҮС БАЙХ ТУЛ СОЛЬ.

Зочин
Зочин
2021-10-19 12:12

Mongold bolj baisan yum ugaasaa baixgui. Ene uurhai l yavj baisan. Rio Tinto orj irsen ni ix yum. Garlaa geed manai mangaruud odoogin tuvshin baitugai yumand xurgej chadaxgui.

Зочин
Зочин
2021-10-19 12:36

цар тах�##�ыг д�##�имдуулж дарамтамд орж болохгүй ээ 34%н ноогдол ашигаа авна та нар өөрсдөө санхүүжилтээ хий харин магайх 34харг�##�зах санхүүжилт гэж өрөнд унах ёсгүй

Зояин
Зояин
2021-10-19 12:54

Зогсоох нь дээр!Маш олон з�##�уус хэсэгтээ ажилгүй болоод ,буцаагаад л өөр менежментээр ажилуулж эхлэнэ.Гадаадын мэргэжилтэн юүүүз ч хийхгүй бж,Монголчуудаас хэдэн зуу дахин их ц�##�ин авдаг б здээ.Ийм нэрээг хийсэн сангажав баярцогт новш 9 үеэрээ д�##�д ор

зочин
зочин
2021-10-19 12:55

Хохь нь Монголын эрх мэдэлтнүүдээ өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч хэдэн улсын хулгайч нар Америк Англичуудтай үгсэн хуйв�##�даж Оюу толгой зүгээр тавиад туучисаны хар гай гэж гарч ирж байгаа нь тэр Монголын эрх мэдэлтнүүд өөрсдөө хийсэн лайгаа юу гэж үүрэх вэ мэдээж ард түмэн л үүрэнээ тэд цагаа тулхаараа хаашаа зугтана гээч Америк Ангил руу мэдээж тэд эзэд нь юм чинь

зочин
зочин
2021-10-19 12:58

саяхан Монголын эрх мэдэлтнүүд нууц уулз�##�т хийсэн хөшигны ард Өмнөговь аймгийг Америк Ангилд худ�##�дах тухай нууц хуйв�##�даан хийсэн

Зочин
Зочин
2021-10-19 13:16

Буулт хийж болохгүй эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашнаа гэж. Яахаараа зард�##� хэтэрсэнтэйгээ дуугүй эвлэр нтр юу гээд дарамтлаад доромжлоод бгаа юмуу? зогсвол зогсоно л биз дээ. Рио тинто ганцаараа д�##�д уурхайг мэддэг юмуу. Тэгээд ч энэ их м�##�таж ухсан уурхай �##��####�а маш их байг�##�ь сүйтгэсэн ан амьтан уугуул иргэдэд ээлгүй хор хөнөөл авчирдаг учир бүүр буулт хийж болохгүй. Өнөөдөр би нүх ухаад эндээ хийчих т�##�хаа гаднаас авчирч иддэг ховдог бж болох ч миний үр хүүхэд эндээ хийх т�##�х ч үгүй гаднаас авах тэнхэл ч үгүй болж бснаас ирээдүйгээ бодно.

Зочин
Зочин
2021-10-19 13:17

Эдийн засгийн �##�уурчин Рио г хөөн гарга. Анхнаасаа гэрээгээ маш олон т�##�аар зөрчиж шантааж маягаар маш их татаас авлаа. Риогийн анхны гэрээгээр өдийд Оюу толгойг ашиглаад эхэлчихсэн байх ёстой байх шүү бараг... Юм л бол мөнгө өг үгүй бол ха�##�аа зогсоолоо , хугацааг нь сунга гэх юм. Одоо болио.

Зочин
Зочин
2021-10-19 13:19

Ашигтай хамтарч ажиллах улс гүрэн энэ дэлхийд байж л таараа. Олон улсын тендер төсөл зарлаж болдоггүй юмуу. Ашигтай бол ямарч улс яадаг юм .

Зочин
Зочин
2021-10-19 14:26

Хятадад зараар явчуул манай хэдэн эх оронч попууд яаах болооо

Ot
Ot
2021-10-19 15:37

Za yaahaw davaasuren bayan hun temuulench etsgiin hurungu idej duuskui. Jiriin irged bid chn 1 sar amidrah mungu chu chai baina. Gadaadiin hurungu oruulalt zogsood ediin zasag elgeeree hevtehed ene 2 bol davaas garjih bhoo

M
M
2021-10-19 15:38

Riog gargaad management iig n Mcs d ogood omchlol n tordoo bna biz

Зочин
Зочин
2021-10-19 15:48

Hyataduudad n ugchihoo. Ugaasaa hyatadaar tejeelgej bgaa. Songuuliar sanalaa hudalddag hulchgar ard tumen Hyataduudad mungon aygaa bariad tejeever m#lchid bolson n deer. Ingej Mongol orshin togtnohgui. Minii hussen ard tumen bish

Зочин
Зочин
2021-10-19 16:36

Зөв зүгээр байсан ордыг ямар ч ашиггүй ухуулж байхаар зогсоосон нь дээр байлгүй

Poo
Poo
2021-10-19 16:36

pop ene ter gj ene hediig bas muuhai haragduulmaargui baina aa.

Зочин
Зочин
2021-10-19 18:25

Энэ даваасүрэн гэж нөхөр хэзээ нэгэн цагт үйлээ эдэлнээ. Монгол улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргах бүх төсөл боломжийг зогсоосон худлаа эх орончийн дүрд тоглосон амьтан. Энэний Монголд учруулсан хор хохирол, авсан 10 хувийн авилг�##� нь хэзээ нэгэн цагт илчлэгдэх л болно.

Зочин
Зочин
2021-10-19 19:17

Эхлээд 350 сая ам.доллараа авчих. Дараа нь хөөгөөд явуулчих. Японыг оруулаад ир!

Ai
Ai
2021-10-19 19:35

Davaasuren shig hugiin hulgaich, eh ornoo boddoggui hun alga. Hurdan dald orj uzeesei burhan mine

Зочин
Зочин
2021-10-19 19:55

Оюунтолгой дарга нарын ашиг сонирхол
дэндүү их орсон одоо ч хий попорч попорч
манай дарга нар бууж өгөх т�##�д орно.
Ямар байсан өрийг тэглэх чух�##�.
Гэрээ шинээр хийхгүй бол дарга нарын
буулт шүү гэдэг нь батлагдана.

Баагий.
Баагий.
2021-10-19 22:14

Буулт хийж Төр улсаа доромжлуулхуу. Зайлаг.УУрхайн үлдэгдэл баялагаа Олон Улсын дуудлага худ�##�даагаар зарчих.Дараа нь маргаан үүсэхгүй амар..

Зочин
Зочин
2021-10-19 22:39

ХӨӨЖ ГАРГА УГААСАА ӨНӨӨДРИЙН ӨГӨӨШ МАРГААШИЙН ӨР БОЛНО ГЭЭД ХЭЛСНИЙГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ

зочин
зочин
2021-10-19 23:01

Бууж өгч болохгүй Учир нь: 1. бүү ай. зоригтой бай.. тэдэнд манайхаас өөр ийм хямд хоол олдохгүй.. бас шинэ уурхай нээгдсэнд тэд сандарч өрсөөд хэдэн юм авахгүй бол бүүр хэцүү болохоо мэдэж байгаа..Цар тахлаар д�##�имдуулж айлган сүрдүүлж байгаа тул санаа зоволтгүй. Манайд хойд хөрш байна..бүх т�##�аар тэд найдвартай тус�##�на. 2. орсуудтай тохиролц..хугацаа хожиж ш�##�га яаран сандран хариу бүү барь..3.мөн тэдний булхай олон улсад ил тод болж байгааг сануул.. эзэн нь юмаа мэддэг гэдгээ одоо харуулах цаг болсон.. хэсэг юм болно л биз.. эцэстээ өөрсдөө хүсч байгаад нь олзуурхах нь чух�##� .. энэ боломжийг �##�даж болохгүйг анхааруулья

амжилт хүсье

Уул
Уул
2021-10-19 23:37

Энэ асууд�##� дээр Даваасүрэнг дэмжиж бна. ОТ-н гэрээ чух�##� шүү! Гэхдээ буулт хийж яасан ч болохгүй!!

Зочин
Зочин
2021-10-19 23:48

Ард түмэнээс сонгогдож монголынхоо төлөө гэж гарч ирсэн л юм бол хаах хэрэгтэй! Монгол тусгаар улс болохоос хэдэн луйварчидын үгээр шулуулж, мөлжүүлж байдаг үхэрнүүд биш гэдэгийг харуулах хэрэгтэй! Чаддаг юм бол өөрсдийг нь эргүүлээд луйвард!

Зочин
Зочин
2021-10-20 05:20

Баялагаа ухуулаад ард нь өртэй хоцордог хөрөнгө.оруул�##�т.гэж юу байх вэ? Өр оруул�##�т юм биш үү? Хөөж гарга. Ил уурхайг бид ашиглаж чадна. Бэлээхэн Эрдэнэт байна. Тулгыг хөөж явуулсан Сү их маадайж байна ха?

Зочин
Зочин
2021-10-20 07:14

Зогсоовол зогсооно биз манай баялаг монголдоо л үлдэнэ Буулт хийж яасан ч болохгүй харин байг�##� орчны нөхөн сэргээлтэд тэр олон улсаасаа болгосон долартой нь тэнцэх их хэмжээниий нөхөн төлбөр нэхэх шаардлагатай мөн одоо эзэмшиж бга бүх лицензүүдийг нь цуцла Яасан даварцан дээрэмчид бэ баялагийн эзэн гэдийх ёстой шүү.

Зочин
Зочин
2021-10-20 07:39

Айхтар ашиггүй юм бол зогсоосон нь дээр

Irgen
Irgen
2021-10-20 07:41

Iim tuuhii ediin Uniin usulttei ashigtai tsag ued hayaj yavna gej yu baihav enuuhendee ugsun avilgaa heden 1000 dahin urjuulj olohoo l bodoj baigaa shdee, tsaash ni uhah beltgel ajil hiij bhad hundulsuud geed uurlaj bgaa uur yum bhgui

Зочин
Зочин
2021-10-20 07:47

Оюу-Толгойг �##�ь нэг компанид тодорхой нэг нөхцөл тавиад бэлэглэчихсэн байсан ч одоогийн авч байгаа татвараа аваад өргүй үлдэх байлаа. Зүгээр өгснөөс дор ийм гэрээ гэж юу байхад дээ. Рио-Тинто яг үнэндээ хөрөнгө оруулагч биш шүү дээ. Хөрөнгө оруулна гэдэг бол өөрсдөө хөрөнгөө гаргаад үйл ажиллагаа явуулахыг хэлнэ гэтэл манай баялгийг барьца�##�ж хүүтэй мөнгө зээлээд биднийг өрөнд оруулж байна гэж харж байна. Сурснаараа 1 их наядын хахууль сан�##� болгож, өрөө тэглээд нэмж мөнгө өгөхгүй өөрсдөө учраа олно биз, бид мөнгө зээлж авсан биш!

Зочин
Зочин
2021-10-20 08:52

ЗГ битгий бууж өг, ард чинь ард түмэн байгаа!!

Зочин
Зочин
2021-10-20 10:11

Хэзээч хаяаж чадахгүй ...Харин авилг�##�чдад авилга өгөөд л үнэгүйдүүлэх вийдээ

mongolchuud
mongolchuud
2021-10-20 11:28

Buh taliin sudalgaa hiij baigaad shiidveree garga,uund:bank sanhuu,niigem ediin zasag,olon ulsiin mongold uzuuleh nuluu,geopolitik,olon ulsiin zah zeelees hurungu tatah geh met zuiluuded mash sain sudalgaa hiij baigaad shiideh heregtei uund hundlungiin ner hundtei zarim baiguullaguudiig tatan oroltsuulsanch bolno

Tr
Tr
2021-10-20 11:32

Rio garval china avaad 2 dakhi Tamsag bolgono! china tsereg irj khamgaa##a! Manai Eronkhiilogch ESaid nar site deer guij ochij china dargatai ni uulzdag bolno doo! Rio garval $ shuud 10k bolno!

Зочин
Зочин
2021-10-20 20:52

азны юм Оюутолгой г буцааж авна өөр улстай дахин гэрээ хийнэ санаа зовлгүй

Зочин
Зочин
2021-10-21 08:52

Гэрээг луйврын замаар байгуулж, Монголын ард түмнийг доромжилж байна, иймээс гүний уурхайг ухуулах биш гэрээгээ өөрчлөх хэрэгтэй.

zochin
zochin
2021-10-21 18:02

ХАЯАД ГАРАХ НЬ КОМПАНИЙН АСУУДАЛ, ТЭГВЭЛ ТЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАР, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД, БАНКУУДТАЙ ГЭЭД ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛЖ СӨНӨХ ЗАМ РУУГАА ОРНО
МАНАЙХАН АЙГААД ХЭРЭГГҮЙ ТЭД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БУУЖ ӨГЧ Л ТААРАА БАС МОНГОЛЫН ЗАСАГ ТӨРИЙН ХУДАЛДАЖ АВАХ ГЭСЭН, ХАХУУЛЬ АМАЛСАН ДЭЭРЭЛХҮҮ НОВШНУУД

OK
OK
2021-10-21 19:15

Ямар ч ашиг өгөхгүй бол зогсоох хэрэгтэй Хэдий болтол гадныхны үгээр явах юм бэ? Хийгээд өгөх хүн олдох л байлгүй дээ, Дэндүү аймаар луйвар болсон гэрээ гэж гадны �##�дартай эдийн засагч нар хэлээд байгаа шүү

Цогт
Цогт
2021-10-22 11:00

ОТ байхгүй байхад Монгол байсан зогсоогоод өөрсдөө явуулж юм хийж сурмаар ИХ гишүүд ОТ оос хахууль авсан гэж нямдорж бусад гишүүд ч ярьдаг шүү

Мо
Мо
2021-10-22 19:47

Рио тинто орхиод гарч чадахгүйээ худлаа сүрдүүлэг

Зочин
Зочин
2021-10-23 06:50

Эцэст нь Даваасүрэн хариуцлага хүлээхгүй. Багануур, Тавантолгойн цахилгаан станцыг зогсоосон. Хариуцлага хүлээгээгүй. Оюутолгой зогсвол Монгол дуусаа. Венесуэль цаашаа юм болно шүү.

Холбоотой мэдээ

Back to top button