НИЙГЭМҮйлдвэрлэгчЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Дахин давтагдашгүй, цор ганц хувцсыг урлахаар зорьж буй “SARUN” брэнд

Харахад нэлээн залуухан. Цагийн зүүний хэмнэлээр өөрчлөгдөх, хувцас загварын амаргүй салбарт нас, туршлага балчирдахаар... Гэвч энэ салбарт эргэлт буцалтгүйгээр орж, өөрийн өнгө төрхийг бүтээж яваа залуу бүсгүйн хэв маяг, өнгө төрхийг ажвал бусдаас нэг л өөр. Үйлчилгээний зориулалттай орон сууцны хоёр өрөөг хувцас салон болгон тохижуулж, мөрөөдлөө урлаж яваа бүсгүйг Н.Батсаруул гэдэг.

Түүний яриа хандлагаас анзаарагдсан нэг зүйл нь зарчимч, нямбай байдал байв. Тиймдээ ч үүсгэн байгуулаад удаагүй хэр нь цар тахлын хоёр жил гаруй хугацааны хөл хорионд нэг ч ажилтнаа цомхотгож, цалинг нь хасаагүй гэдгээс харж болохуйц...

-МӨРӨӨДЛӨӨС УЛБААТАЙ “САРУН” БРЭНД-

“Сарун” брэнд хэрхэн үүссэнийг ярихын тулд өнгөрсөнд үлдсэн түүний хүүхэд насны дурсамжийг уудлах хэрэгтэй. Тэрбээр хүүхэд байхдаа зураг зурах, будах, хувцас оёх дуртай хүүхэд байжээ. Тиймээс ч эцэг эх нь багаас нь уран зургийн дугуйланд явуулсан байна. Зураад суухад оюун бодол нь цэгцэрч, амар амгалан болдог тухай энэ үед хэлэв. Үүнийг хэлэхдээ түүний харц нь зөөлөрч, дууны өнгө аядуу болох нь тэр...

Зурах, оёх чадвараа хобби болгосон бяцхан охин том болоод зураач болно хэмээн боддог байжээ. Дунд сургуульдаа Их Наран улсыг зорьж, тэндээ ахлах болон их сургуулиа суралцаж дүүргээд 2011 онд эх орондоо ирсэн байна. Зураач болохыг хүссэн ч, тухайн үеийн нөхцөл байдал, гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг дагаж эдийн засгийн мэргэжлийг сонгон суралцсан нь буруудсангүй. Ямар нэг мэргэжлийн суурь ойлголт логиктой холбогддог учир, тус салбар нь бүхий л мэргэжлийг уяж, зангиддаг гэмээр... Хувцас урлах, түүнийг борлуулах зэрэг нь өнөө л логик ухаан, чадвартай холбоотой.

-“ЗҮРХЭНДЭЭ ТҮГЖСЭН” ХУУЧНЫ МӨРӨӨДЛӨӨ ГАРГАСАН НЬ-

Тэрбээр ийнхүү их сургуулиа дүүргэсний дараа эх орондоо ирж, мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллажээ. Ажиллах хугацаандаа ханьтайгаа танилцаж, 2016 онд бяцхан охиноо өлгийдөн авсан байна. Ээж болсны дараа гэртээ өнгөрүүлэх, өөртэйгөө тулж ажиллах цаг хугацаа гарсан нь түүнийг “зүрхэндээ түгжсэн” хуучны мөрөөдлөө гаргах хөшүүрэг болсон гэлтэй.

Энэ үеэс эхлэн удаан зураагүй зургаа зурж, давхар хувцас дизайн чиглэлийг сонирхож, оролдож эхэлжээ. Салон нээх санааг нь гэрийнхэн нь дэмжсэнээр 2018 онд өөрийн “Сарун” брэндээ үүсгэн байгуулж, салоноо нээсэн байна. Нээснийхээ дараа санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, цор ганц захиалгын хувцас урлах болсон аж. Энэ нь ч нүдээ олов. Нэгэн хэвийн бус өвөрмөц хээтэй, өнгөлөг хувцсуудыг цөөн тоогоор урлах алхам нь болжээ. Тус ондоо тэрбээр Урлах эрдэм дээд сургуулийг төгссөн дизайнертэй хамтран “Наадмын коллекц”-оо гаргасан нь амжилт олж, борлуулалт ч сайн байсан байна.

Мөрөөдлөө бодит болгохоор зүтгэсэн бүсгүй өөрийн цуглуулсан болон бүтээгдэхүүн борлуулаад олсон мөнгө, цаашлаад гэр бүлийнхнийхээ тусламжтай салоноо байгуулж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн нь энэ байв. Удаан хугацааны цар тахлын хөл хориогоор 30 хүрэхгүй хувьтай ажиллаж байсан нь бэлэн бүтээгдэхүүн хийгээд худалдаалдаг дэлгүүр, лангуутай болох зорилгыг нь саатуулжээ.

Гэвч одоо эргээд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа учир салон үйлдвэрлэл явуулахаас гадна, бэлэн бүтээгдэхүүн худалдаалдаг болох зорилгоо бодит болгохоор зорьж эхэлсэн байна. Хэдийгээр хүүхэд байхын авъяас, ур чадвар байгаа ч, номын дууг нь сонсож, мэргэжлээр нь сураагүй тул учир дутагдалтай санагдсанд Урлах эрдэм дээд сургуульд хувцасны дизайнер мэргэжлээр эчнээ ангид суралцаж байгаагаа онцлов.

Мэргэжлээр нь суралцаж, номыг нь үзээд эхэлсний дараа хувцас загвар, салбарыг илүү бодитоор харах болсноо нуусангүй. Хэдийгээр хувцсаа чадлаараа үйлдвэрлээд, борлуулсаар буй ч ЖДҮ-чдэд тулгардаг бэрхшээл нь хүний нөөцийн асуудал байдаг гэв. Учир юу гэвээс дизайнер аваад ажиллуулъя гэвч төдийлөн санаа нийлэхгүй байх, цаашлаад оёдолчин аваад дангаараа загвараа гаргая гэвч учир дутагдалтай байсан гэв. Мөн оёдолчин, дизайнер авъя гэвч ажиллаад удалгүй гарах, тогтвортой ажиллахгүй байх зэрэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд аргамжаа болдог байна.

-ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭХЭД ШАНТРАХ ҮЕ ИХ Ч...-

Дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулдаг гэх хандлагыг сөрж, хэрэглэгчийн биеийн хэмжээ, сонирхолд нийцэх хувцсыг чанартай материалаар урлаж, боломжийн үнээр борлуулахыг зорьдог гэв. “Биеэс хэмжээ авч хувцас урлах амаргүй. Дээр нь монгол хүний биеийн онцлог жилээс жилд өөрчлөгдөж, таргалалт ихсэж байгаа нь анзаарагдсан. Өөртөө таарсан хувцас хийлгээд авъя гэвч хэт үнэтэй байдаг. Манайд ихэнх газарт биеэс хэмжээ авч хувцас хийхэд дунджаар 1.000.000 орчим төгрөг болдог.

Тиймээс эдийн засгийн байдлаа бодолцож, үнийн бодлого баримтлан ажиллаж байгаа. Дээр нь зөвхөн захиалгын бус тайзны чиглэлийн чамин хувцсанд захиалга авч ажиллаж байна. Энэ салбарт ганхахгүй ажиллахад амаргүй. Нэг бодлын ямарваа газарт тогтвор суурьшилтай, цалингаа аваад ажиллах нь амар ч юм шиг. Хувиараа бизнес эрхлэхэд эхний хэдэн сар хасах баланстай л явна. Шантрах үе ч их. Монголд материал үйлдвэрлэл байхгүй, дээр нь бүх зүйл ном журмын дагуу явдаггүй учир хүндрэлтэй. Явц дундаа их ч зүйлийг суралцаж байна” гэв.

-ЦААШИД...-

“Sarun” брэнд цаашид хүүхдийн болон эрэгтэй хүнд зориулсан загвар, коллекц гаргах бодолтой байгаа бөгөөд захиалагчийн хүсэл сонирхолд нийцэх загвар урлах, цаашлаад худалдаалах загвар, хувцсуудаа урлаж бэлнээр борлуулахыг эрмэлзэж буй аж.

-ЗАХИАЛГААР ХИЙГДСЭН ХУВЦАСНЫ ЗАГВАРУУД -

ХОЛБОО БАРИХ ФЭЙСБҮҮК ХАЯГ: “SARUN” БРЭНД

ЗАХИАЛГА ӨГӨХ УТАСНЫ ДУГААР: 9909 9527


ӨМНӨХ КОНТЕНТ:

ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Торхондой” брэнд эрүүл мэндэд ээлтэй, органик модон эдлэлийг хэрхэн хийдэг вэ нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Гэрэл зургийг Т.Хүчитбаатар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-10-19 10:08

Ямар хөөрхөн брэнд вэ.

томоко
томоко
2021-10-19 10:23

Эднийх ёстой гоё ш дээ. Өмнө нь п�##�ьто хийлгэж байсан. Шуурхай бас их гоё.

unshigch
unshigch
2021-10-19 10:23

Printtei huwtsasnuud n yostoi cool shuu

Зочин
Зочин
2021-10-19 10:36

Зөвхөн өөрт зориулсан дахин давтагдашгүй гэхээр хөөрхөн юм

Зочин
Зочин
2021-10-19 10:53

Зурагнууд нь стой гоё болжээ

б
б
2021-10-19 11:06

Үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаад баярл�##�аа

Зочин
Зочин
2021-10-19 11:26

Эндээс хувцас авч өмсий

Дэмжмгч
Дэмжмгч
2021-10-19 11:56

Эднийх энэ буландаа гоё газрууд оруулах юм аа

Торхондой
Торхондой
2021-10-19 20:07

Гамдан авмаар бна

Зочин
Зочин
2021-10-19 20:09

Хэр үнэтэй зарагдлаг вэ. Үндэсний брэндүүд хэт үнэтэй ыайдаг. Сүүлийн үед хувцас урл�##� саак хөгжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button