Нийгмийн

СЭТГҮҮЛЧ О.Алуунгуа: Хүссэн цагт нь хүссэн асуултыг нь асуугаагүйгээс болоод над руу чичиж, цохив бололтой

Сүхбаатарын талбай дээр суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан өөрөөс нь ярилцлага авах гэсэн сэтгүүлчийн толгойг гар утсаараа чичилж, цохижээ. Бид С.Жавхлангийн халдлагад өртсөн Unuudur.mn сайтын сэтгүүлч О.Алуунгуатай холбогдож тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр “Би өнөөдөр 12:30 цагийн үед Сүхбаатарын талбайн эргэн тойронд жагсаал зохион байгуулж буй болон өлсгөлөн зарлаад буй иргэдийг нэгтгэн  сурвалжлахаар очсон юм. Эхлээд жагсаж буй барилгачид болон өлсгөлөн зарлаж буй иргэнээс яриа авсан. Тэгээд УИХ-ын гишүүн асан С.Жавхлангаас яриа авахаар очсон юм. Энэ оны есдүгээр сард АН-аас гарч, уран бүтээлдээ төвлөрч буйгаа зарласан атлаа “Гудамжны улс төр” хийгээд яваад буйг нь асуусан. Дараа нь Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг төсвөөс нэхэмжилж өгөөгүй учраас суулт зарласан гэсэн мэдээлэл үнэн эсэхийг тодруулах гэсэн. Гэтэл “Сангийн сайд Б.Жавхлан” гээд асуултаа асууж дуусаагүй байхад яриаг минь тасалж, “Худлаа мэдээлэл яриад байна” гэсэн. Уг хариултынх нь дараа би “Таныг УИХ-д нэр дэвшинэ гэж ойлгож болох уу?” гэж асуусан. Гэтэл шууд уурлаад “Бэлдэж өгсөн асуулттай хүрч ирлээ. 13:00 цагаас хэвлэлийн хурал хийнэ гэж зарласан байгаа. 13:00 цагаас хүрээд ир. Цаашаа яв” гээд гар утсаараа толгой руу минь хүчтэй цохисон.

Өөрийнх нь хүссэн цагт ирээгүй, өөрийнх нь хүссэн асуултыг асуугаагүйгээс болоод над руу чичиж, цохив бололтой. Бантсан хүн хүн ална гэдэг шиг л юм боллоо. Манай редакцын удирдлагууд хуульчтайгаа дөнгөж сая уулзсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэж байна.

Нэмэлтээр хэлэхэд, С.Жавхлантай хамт жагсаж буй иргэд бас сэтгүүлчийг хөөж, худалдагдсан хэмээсэн. Тэдний ихэнхээс нь архи шиг юм үнэртэж байсан. Гар ариутгагчийн үнэр үү, архины үнэр үү гэдгийг сайн мэдэхгүй байна” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-20 17:29

iim l gar shvv dee . ene galzuu soluotiin duudsanaar tor bohiigood omno ni ochij zogsoh yum b.h daa .

Зочин
Зочин
2021-10-20 17:29

Сэтгүүлчийн бие нь гайгүй юу.Бараг л �##�ах шахлаа шүү.

Shir
Shir
2021-10-20 17:30

ene iim l archaagvi g###g shvv dee medleg bolowsrol gej yuch b.hgvi . iim nohoinoos bolj tor buuh estoi yu hutcwaa jawhlan

Би
Би
2021-10-20 17:50

Энэ одоо хүчтэй цохилт уу. Ямар эмзэг дэлбээээ вэээ

Зочин
Зочин
2021-10-20 17:52

Монгол улсын сэтгүүл зүй, сэтгүүлчид туйлын бүдүүлэг, тэнцвэртэй хараат бус байж чаддаггүй. Бүгд ардаа захи�##�агчтай, эзэнтэй,төлбөртэй. Эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн үзэл бодлыг үнэнээр нь л олон нийтэд хүргээд болоо штээ уг нь. Гэтэл тийм биш. Дундаас нь заав�##� ашиг хонжоо харж, атаа жөтөөг нь хурц�##�ж байдаг онцгүй дүр төрх харагддаг даа. Дийлэнх нь ёс зүй муутай. Хамгийн наад захын жишээ зөв бичгийн дүрэм улаан нойл. Өөрсдөө ийм арчаагүй байж яаж хүнээс ярилцлага энэ тэр авна гээд явж байдгийн бүү мэд. Шинэ мэдээ мэдээлэл бэлтгэнэ гэж байхгүй. Минутын өмнө өөр сайт дээр гарсан мэдээг "копи паст "хийгээд л гүйцээ. Ядаж үг үсгийн �##�дааг нь ч засахгүй. Тэр чигт нь л хуулна. Бодвол мэдээ бэлтгэсэн гээд ц�##�ин хөлсөө авдаг биз. Үндсэндээ бол хуулан бичлэг шүү дээ.

монгол
монгол
2021-10-20 18:12

Яанаа �##�ах шахсан байна шүү дээ цагдаа байтугай явах хэрэгтэй шүү өмгөөлөгч ав

Зочин
Зочин
2021-10-20 18:24

Зүгээр "та дахиад УИХ-д дэвших үү" л гэж асуулаа шүү дээ. Тэрний төлөө юун их сандарч, уурладаг юм. Эмэгтэй хүний толгойд дорд байдлаар хүрч нтр. Бүүр нэг заваан бүдүүлэг юм бэ. УИХ-д байхдаа юу хийж гийгүүлсэн юм. Юу ч хийж чадахгүй юм байж худлаа эх орон, ард түмэн гэж хашгичсан юмнуудыг л нэг их сүрхий шүтэж дэмжсэн хүмүүс. Ийм хүмүүс бүхэл бүтэн улс орны хөгжилд юуных нь хувь нэмэр оруулахав дээ. Өөрийгөө ч аятайхан аваад явж чадахгүй байж. Би та нарын төлөө явж байна гээд гараад ирэхээр ардын баатар аятай хүлээж авч шагшин магтана. Эцсийн дүндээ хүн өөрт ашигтай зүйлийн араас л ингэж үхэн хатан яваа шт. Ичиж үхмэр

зочин
зочин
2021-10-20 18:30

хоосон толгой нь дон дон гээд дугарч байдаг шү хэхэ

Зочин
Зочин
2021-10-20 18:33

Алаанюуу гэдэг баасан толгойтой авгай

zochin
zochin
2021-10-20 18:43

Alan goo geneyyy ha ha ha ha

Кореа
Кореа
2021-10-20 18:46

ОРКУУДЫН ХАНХҮҮ ГЭЖ НЭРЛҮҮЛ ТААРНА. ЁСТОЙ Л ЖАВХЛАН ЮМДАА �######�УУЛ

Болороо
Болороо
2021-10-20 18:57

Тэнэг сэтгүүлч бэ

yuuch olj doloohgv llariin setgvvlchee
yuuch olj doloohgv llariin setgvvlchee
2021-10-20 19:00

tolgoi ni hagarsan uu yaanaaa ymar ymnii huuli tsagdaa llariin site aa
namaig bas huulichidtaigaa niileed llar gesen tuluu gomdol gargaarai llaraa

Kk
Kk
2021-10-20 19:14

Gehdee setguulch gechiheed tiim usan tolgoitoi baij bolohgui shdee, asuuj bgaa asuult ni ichij uhmeer l yum baisan haha

Титэм үг
Титэм үг
2021-10-20 19:32

Оркуудын хаан Суупэр дуучин оркоо харуулжэээ

Жээ
Жээ
2021-10-20 19:34

Ямарч асуултад эвтэйхэн хариулж чадах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-10-20 19:50

Сэтгүүлчид нь болохгүй байгаа засагл�##�аа хамга�##�ан дуулагч ,цагдаа нь засгийн бороохой болжээ.Ийм амьдр�##� хүсээгүй л юм сан

Эх хүн
Эх хүн
2021-10-20 20:00

Сэтгүүлч ажлаа хииж явна тэнэгээс им тэнэг дуучин нэрт м�##� хүнии толгойг цохих ямар эрхтэй юм хүчтэй ч бай хөнгөн ч бай хүнии толгойг цохих эрх байхгүй энэ бол хүчирхиилэл байна цохиж буй нь ямар зэвүүн харагдав аа ааяааяаа ииим тэнэг хүн байх гэждээ охин шигээ хүнииг утсаараа цохилоошдээ пүү үхэж д�##�д орооч хүүр ээ

Зочин
Зочин
2021-10-20 22:42

Ямар сүртэй юм бэ. Бичлэгийг сайн үздээ тэр толгойг нь хагарт�##� тийм хүчтэй цохиогүй байгаа биздээ. Сэтгүүлч хүн гэхээрээ хүнээс юу ч хамаагүй асууж хүнийг элдвээр гүтгэж болох юм уу.

Зочин
Зочин
2021-10-20 23:04

Сэтгүүл үхэх шахаж тэнэг эм байна ийм сэтгүүл зүйг гутаагч нараа цөөл х�##� �######�уул

Сэтгүүлч
Сэтгүүлч
2021-10-20 23:26

Яанаа ямар аймаар хэрэг болоо вэ? Сэтгүүлч нь гайгүй юу? Ухаан орсон бол уу? Тэгэж хүчтэй цохисон юм чинь аймаар болсон байх даа

Сонгогч
Сонгогч
2021-10-20 23:27

Юун улсын их хур�##�д нэр дэвших вэ? Сонгууль болох гэж байгаа юм уу?

Irgen
Irgen
2021-10-21 03:17

Odoo shudarga yneniig shaardsan Javhlang buruutgah argaa haij baina daa.ynenees aij baina uu.ene stgyylch nertei hymyys mungund durlaj shudarga ynenii esreg ard tymnii tolgoig ergyylehee boliochee.

Зочин
Зочин
2021-10-21 08:44

Жавхлан өөрийгөө юу гээд бодчихсон м�##� вэ. УИХ д 4 жил суулаа юу хийсэн юм. Ард түмэн итгээд л сонгосон шүү дээ. Дуугаа дуулаад ард түмэндээ хайрлагдаад явж бай л даа. Улс төр хийх гээд ядаад бна уу даа. Одоо боль. Хүн чаддаг юмаа хийж амьдрах шиг сайхан зүйл байдаггүй юм. Одоо бүр шантааж хийж, хүн цохиж бна. Цаашдаа рекэт хийх үү.

nymous
nymous
2021-10-24 12:19

Судлаач Д.Ганхуяг:
УИХ-ын гишүүн С.Жавхлан, Г.Уянга 2 хэвлэлийн бага хур�##� хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах сан�##� бүхий бичгийг УИХ-д маргааш өргөн барина гэж мэдэгдэв. Харин маргааш нь С.Жавхлан ор сураггүй �##�га болж, Г.Уянга ганц сайн хулхидуулж билээ. Саяхан шүү дээ..гэсэн байна

Холбоотой мэдээ

Back to top button