ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дэлхийн III дайныг эхлүүлэх магадлалтай ЗУРГААН ОРОН

Их Британийн “Дэйли Экспресс” /Daily Express/ мэдээллийн агентлагаас Дэлхийн III дайныг эхлүүлж магадгүй улсын нэрсийг гаргажээ.

Нийтлэлд дурьдсанаар өнөөдөр Дэлхий дахинд одоо үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас мөргөлдөөн гарахаас айж байгаа гэжээ.

Юуны өмнө энэ бол цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ, Иран хоёрын хооронд сөргөлдөөн үүсч болзошгүй тухай асуудал. Нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд Иран улс Дэлхийн газрын тосны 30 хувийг экспортлодог Ормузын хоолойг хааж магадгүй байдалд хүрнэ.

Энэ нь АНУ болон түүний холбоотнуудын хоорондын харилцаа муудаж ан цав үүсгэхээс гадна Сири, Йеменд шинэ дайн нүүрлэх аюул заналхийлэл байна. Нэмж дурьдахад, хар алт гэгддэг газрын тосны улмаас Иран, Израйлийн хооронд удаан хугацаанд үргэлжилсэн сөргөлдөөн нь бүрэн хэмжээний зөрчилдөөн болж хувирах боломжтой юм.

Нийтлэлд дурьдсанаар сүүлийн жилүүдэд НАТО-гийн хоёр холбоотон болох АНУ, Туркийн харилцаа ч муудсан талаар ч дурьджээ. Илүү ноцтой зөрчилдөөн нь курдуудын хагарал, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы амбиц хөөсөн төлөвлөгөөнөөс үүдэлтэй байж магадгүй аж.

Цагаан ордон бас Умард Солонгос, Хятадын эсрэг дайн ч зарлаж магадгүй бэлэн байдалд байгаа гэж нийтлэлд дурьджээ. Учир нь, Умард Солонгос цэргийн сургуулилтаа үргэлжлүүлж, ойр ойрхон пуужингийн туршилт хийсээр байгаа юм. Тэгсэн мөртөө АНУ-ын Ерөнхийлөгчийг “дайсагнасан улс төр” явуулж байгаа хэмээн буруутгаж эхэлсэн. Хэрэв Умард Солонгос хариу цохилт өгвөл АНУ-ыг “маш ноцтой байдалд” оруулна гэж анхааруулсан.

Хятадын хувьд ч АНУ-тай “худалдааны цусгүй дайн”-ыг үргэлжлүүлж байгаагаас гадна олон улсын тавцанд хоёр орны сөргөлдөөнт байдал улам хурцдаж байгаатай холбоотойгоор Бээжин, Вашингтоны харилцах харилцаа улам муудах аюул заналхийлэл байгаа юм. Энэ нь эцэстээ цус асгаруулсан дайнд хүргэх эрсдэлтэй байна.

Мөн Энэтхэг, Пакистаны хооронд Кашмирын маргаанаас болж Дэлхийн III дайн эхэлж магадгүй гэжээ. Кашмирын маргаан бол хоёр орны аль алинд нь олон тооны террорист халдлага, үймээн самууныг бий болгосон. Магадгүй үүний дүнд зөрчилдөөнийг өдөөхөөс өөр сонголт Энэтхэгийн Ерөнхий сайдад үлдэхгүй байх магадлалтай. АНУ-тай харилцаж байгааг харилцаагаа харгалзан үзээд нөхцөл байдлыг улам хурцатгах хандлагатай болсон.

  1. АНУ—Иран;
  2. Иран—Израйль;
  3. АНУ—Турк;
  4. Энэтхэг—Пакистан;
  5. АНУ—Умард Солонгос;
  6. АНУ—Хятад.

Эндээс харвал дайныг өдөөж эхлүүлэх улс орон АНУ байна. Ер нь Дэлхийн улс орнуудын дотоод, гадаадын ямар ч асуудалд АНУ хөндлөнгөөс оролцдог.    

Өөр нэг таамаглал бол Афганистан дахь нөхцөл байдлыг дурьджээ. Учир нь, Афганистаны Засгийн эрхэнд хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнийхөн гарсан. Талибанчууд Афганистаныг бүхэлд нь эрхэндээ оруулснаар тус улсын ард иргэдийн зүгээс “улс оронд нь террорист ажиллагаа эрчимжи”, байнга буудалцаан гарах болсон тул өдөр бүр айдас хүйдэстэй аж төрсөөр байгаа юм. Талибанчууд афганчуудыг “нээлттэйгээр ангуучилж” эхэлсэн. Талибанчууд Хойд Атлантын холбоо мөн Афганистаны өмнөх Засгийн газартай хамтран ажилласан гэх афганчуудын эсрэг “ан” хийж бүс нутгийн аюулгүй байдалд улам сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ.

Эцэст нь дүгнэхэд, Дэлхийн улс орнуудын үл ойлголцол, шашин хоорондын болон газар нутгийн маргаан, зэвсэг техникийн амбиц зэргээс Дэлхийн III дайн дэгдэхэд тун ойрхон байгаа аж. Үүнээс гадна байгалийн гамшгаас ч дайн дэгдэх магадлал байгаа гэсэн таамаг хүртэл байгаа юм.

(Эх сурвалж: Daily Express)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button