НИЙГЭМ

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой асуудлаар хуралдав

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-тай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах,  санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан билээ.
Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч , Хурлын хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан ахалж байгаа юм.  

Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк орчмын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, нийслэлийн хэмжээнд тэсэрч, дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн байршил, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс нь тус парк болон бусад байгууллагын эзэмшлийн газартай давхацсан эсэх талаар мэдээлэл сонсов.

Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж санал солилцлоо.Тодруулбал,  "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк"  ОНӨААТҮГ-ын орчимд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуй нэгж байгаа юм.
Гэхдээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад аюулгүйн бүсийн хэмжээг стандартаар зааж өгсөн байдаг.
Тиймээс уг байршилд "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа явуулах эсэх, мөн эдгээр дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулах эсэх дээр зөрчил үүсээд байгаа аж.

Хурлын үеэр уг ажлын хэсгийн ахлагч М.Говьсайхан “Хотын ерөнхий төлөвлөлтөөр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг Багахангай дүүрэгт  явуулахаар төлөвлөсөн байдаг. Гэтэл эдгээр байгууллагууд төлөвлөлтөөс өмнө суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон байна. Аж ахуй нэгжүүдийг яаж хохирол багатайгаар хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулах вэ гэдэг дээр ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулна” гэдгийг хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болдоо
Болдоо
2021-10-23 18:59

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ГАРЧ ИРЭЭД ӨӨРСДИЙН ЭРХ АШГАА ХАНГАХЫН ТУЛД УРЬД ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫГ ҮГҮЙСГЭЭД ТЭС ӨӨР БОДЛОГО ЯРИАД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА УУЛ УУРХАЙД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ, ӨСЧ ӨНДИЙЖ БАЙГАА ХУВИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ХОХИРООГООД БАЙДАГ БАЙЖ ОГТ БОЛОХГҮЙ.

Зочин
Зочин
2021-10-23 19:23

Соци�##�измын үед үйл ажиллагаа явуулж байсан Монгол улсын зэвсгийн нөөцийн агуулахыг түшиглээд Тэсрэх бодисын үйлдвэр, агуулах эрхэлж буй олон аж ахуйн нэгжийг Н�##�айхын 3 дугаар хорооны нутагт газар олгож төвлөрүүлж, үйл ажиллагаа явуулуулаад даруй 16 жил болсон байна.
Засгийн газруудын бодлогоос ш�##�тга�##�ж аж ахуйн нэгжүүд хохирч болохгүй гэдгийг УБ хотын ИХТ-чид эрхбиш мэдэх байлгүй дээ.

Зочин
Зочин
2021-10-23 19:29

Өөрсдөө дур мэдэн очсон мэт бичжээ. Төрийн зохицуул�##�ттай, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд дур мэдэн үйлдвэр, агуулах байгуулж чадахгүй шүү.

Зочин
Зочин
2021-10-23 19:33

Нийслэлийн эргэн тойронд зөндөө л асар том газрууд байгаа. Заав�##� яагаад Н�##�айх руу тэр паркаа байгуулах гээд зүтгээд байгаа юм бол оо

Холбоотой мэдээ

Back to top button