Г.Занданшатар: УИХ тамга, тэмдэг хөөцөлддөг байгууллага биш
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл " Өнгөрсөн даваа гаригт АН-ын бүлэг хуралдаж, хуралд оролцсон долоон гишүүн долуулаа бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлж, оронд нь Н.Ганибал гишүүнийг бүлгийн даргаар сонгосон. Энэ тогтоолыг та чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулах ёстой. АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг УИХ-ын дарга та хангах ёстой" гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Намын дотоод асуудлаа бүлэг дотроо шийд. Үүнийг УИХ-ын дарга зарлан мэдээлэх хууль зүйн үндэслэл байхгүй. АН-ын нэр бүхий гишүүдээс бие биеэ үгүйсгэсэн, хоорондоо зөрчилдсөн, хуульд заасан шаардлага хангаагүй бичгүүдийг ар араасаа өдөрт хэд хэдэн удаа ирүүлж байгаа нь УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. УИХ болон УИХ-ын Тамгын газар шүүх биш учраас ялгаж, салга. Тамга, тэмдэг хөөцөлддөг байгууллага биш” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ажлаа олигтойхон шиг хийгээчээ ард түмний амьдрал эрүүл мэнд хэцүү байна сайхан амлалт өгч гарч ирчихээд түмнийхээ төлөө юу ч хийхгүй зүгээр урсгалаар яваад байна