Нийгмийн

Г.Занданшатар: УИХ тамга, тэмдэг хөөцөлддөг байгууллага биш

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ” Өнгөрсөн даваа гаригт АН-ын бүлэг хуралдаж, хуралд оролцсон долоон гишүүн долуулаа бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлж, оронд нь Н.Ганибал гишүүнийг бүлгийн даргаар сонгосон. Энэ тогтоолыг та чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулах ёстой. АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг УИХ-ын дарга та хангах ёстой” гэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Намын дотоод асуудлаа бүлэг дотроо шийд. Үүнийг УИХ-ын дарга зарлан мэдээлэх хууль зүйн үндэслэл байхгүй. АН-ын нэр бүхий гишүүдээс бие биеэ үгүйсгэсэн, хоорондоо зөрчилдсөн, хуульд заасан шаардлага хангаагүй бичгүүдийг ар араасаа өдөрт хэд хэдэн удаа ирүүлж байгаа нь УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. УИХ болон УИХ-ын Тамгын газар шүүх биш учраас ялгаж, салга. Тамга, тэмдэг хөөцөлддөг байгууллага биш” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. ажлаа олигтойхон шиг хийгээчээ ард түмний амьдр#### эрүүл мэнд хэцүү байна сайхан амл####т өгч гарч ирчихээд түмнийхээ төлөө юу ч хийхгүй зүгээр урсг####аар яваад байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button