ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хаитид 17 номлогчийг хулгайлсан дээрэмчид 17 сая доллар шаарджээ

Гаити улсад гадаадын 17 номлогчийг хулгайлан барьцаалсан хэрэг гарсан. Тус улсад бүртгэлтэй гэмт бүлэглэл барьцаалсан хүн тус бүрээр нэг сая доллар төлөхийг шаардаж талаар “Wall Street Journal” нэрээ нууцалсан албан ёсны эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

“АНУ, Канад улсаас ирсэн номлогчдыг хулгайлсан Гаитигийн гэмт бүлэглэл нийтдээ 17 сая доллар өгөхийг шаардсан” гэжээ.

Гаитийн Хууль Зүйн сайд Лист Кителийн хэлснээр, Холбооны Мөрдөх Товчоо болон Гаитигийн цагдаа нар гэмт бүлэглэлийнхэнтэй холбоо тогтоож, барьцаалагдсан номлогчдыг суллахаар ажиллаж байгаа аж. Түүний тооцоолсноор хэлэлцээ хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэнэ.

“Бид тэдний шаардсан мөнгийг өгөхгүйгээр номлогчдыг суллахыг оролдож байна” гэж сайд Кител ярив.

Хууль Зүйн сайдын хэлснээр, номлогчид хулгайлагдсан газраас холгүй орших Круа-де-Буке гэх жижигхэн хотын ойролцоох нэгэн байшинд хоригдож байгаа гэнэ.

Өмнө нь “Christian Aid Ministries” гэх шашны байгууллага Гаитид 17 номлогч хулгайлагдсан гэсэн мэдээллийг баталгаажуулсан байна. АНУ-ын 16 иргэн, Канадын нэг иргэн байгаагаас тэдний тав нь эрэгтэй, долоо нь эмэгтэй, тав нь хүүхэд байгаа гэнэ.

“Си-Эн-Эн” /CNN/ агентлаг өмнө нь мэдээлэхдээ номлогчид асрамжийн газарт очсон ба дараа бямба гарагт нийслэлээс хойд зүгт орших Титаниен тосгон руу машинаар явж байжээ. Гэмт бүлэглэл тэднийг зам дээрээс хулгайлсан байна гэж таамаглаж байгаа аж.

(Эх сурвалж: Wall Street Journal)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button