НИЙГЭМ

Борхүүг ижил сүрэгтэй нь нийлүүлсэн ч гэртээ буцаад иржээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын IV багийн малчин Дуламын Буянтогтох 2020 оны хавар эхээс мэндлээд удаагүй, осгосон байсан янзагыг хээрээс олж, тэжээн, гурван хүүгээсээ дутахгүй хайрлан, өсгөж байгаа талаар нь бид өмнө нь ярилцлага хийж байсан билээ.

Борхүү нэртэй янзага өдгөө том биетэй, чамин эвэртэй болжээ. Д.Буянтогтох хань Доржхорлоогийн хамт Борхүүг өнгөрсөн наймдугаар сард байгальд тавьж, ижил сүрэгт нь нийлүүлжээ. Улмаар намаржаа руугаа нүүгээд явсан байна. Гэтэл Борхүү гэрээ хайсаар буцаад ирсэн гэнэ.

Борхүүг хээрээс олж, тэжээсэн Д.Буянтогтохтой хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button