НийгмийнЯрилцлага

Өнчин янзага тэжээдэг Д.Буянтогтох: Би өөрийгөө дөрвөн хүүтэй гэж боддог, хамгийн эрх нь Борхүү

-Намайг хол явахаар үргэлж дагадаг, үлдээчихээр гомдоод сүүгээ уудаггүй-

Эхээс мэндлээд удаагүй, осгосон байсан янзагыг хээрээс олж, тэжээн, гурван хүүгээсээ дутахгүй хайрлан, өсгөж байгаа нь энэ. Гэр бүлд нь сайн, сайхан зүйл тохиолдох бүрд байгаль дэлхий, Борхүү буянаа хайрлалаа гээд бэлгэшээн суудаг түүнтэй ярилцлаа.

ЭХЭЭС МЭНДЛЭЭД УДААГҮЙ, ҮС НЬ Ч ХАТААГҮЙ, БЭЭРЧИХСЭН БАЙХАД НЬ ОЛСОН

-Сайхан өвөлжиж байна уу, Та. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Дуламын Буянтогтох гэдэг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын IV багийн малчин. Ханьтайгаа 1992 онд гал голомтоо бадраасан, гурван хүүтэй. Төдийгөөс өдий хүртэл нутагтаа мал маллан амьдарч байгаа. Өнөө жил өнтэй, сайхан өвөлжиж байна.

-Танайх Борхүү нэртэй янзагаа тэжээгээд хэр удаж байгаа вэ. Анх хэзээ олсон бэ?

-2020 оны хавар, мал ид төллөж байсан үе. Тавдугаар сарын эхээр юм байна. Манай нөхөр малын эрэлд явж байгаад эхээс дөнгөж мэндлээд удаагүй, үс нь ч хатаагүй байхад нь олсон юм. Бүр бээрчихсэн байж билээ. Жаахан л удсан бол осгоод эндэх байсан. Галын дэргэд нэлээд дулаацуулж, сүү өгөөд сэхээсэн юм, Борхүүгээ.

Анхандаа хурга, ишигтэй хамт нэг хашаанд хийчихэв. Хонинд их хурдан дассан. Бод малд ёстой ойртохгүй, ухаан алдталаа айна. Одоо зөндөө том болчихсон, гэрийнхээ хаяанд хэвтэж байна. Шөнө хонин дотор хэвтдэг. Зуны улиралд бэлчээрээр яваад, өвс иддэг байсан. Одоо хүйтэн байгаа болохоор гэрээсээ холддоггүй.

МҮОНРТ саяхан манайхаас ирж, сурвалжилга бэлтгэсэн юм. Хүмүүс “Танай Борхүү ёстой улс даяар од болж байна аа” гээд л байгаа. Ер нь манай нутгийнхан Борхүүг андахгүй, сайн мэддэг.

ӨНГӨРСӨН ЗУН БОРХҮҮДЭЭ ӨГСӨӨР БАЙГААД ЦАГААН ИДЭЭ ХУРААЖ ЧАДААГҮЙ

-Та янзагаа гэр бүлийнхээ гишүүн шиг хайрладаг юм билээ. Борхүү гэж нэрлэсэн тань гоё санагдаж байна. Хэр эрх вэ?

 -Ерөөсөө бид Борхүүг гэр бүлийнхээ гишүүн, отгон хүүгээ гэж боддог. Нялхдаа цоохор хондлойтой байсан юм. Өхөөрдөөд, отгон хүүгээ гэж бодон Борхүү гэж нэрлэж билээ. Одоо сар бүр зургийг нь аван, жаазанд хийдэг. Их номхон, дөлгөөн. Өглөө босоход хэзээний малын хашаа давж гарч ирээд, гэрийн үүдэнд зогсож байдаг юм. Тэгэхээр нь хивэг, сүү өгдөг.

Багад нь 500 гр сүүгээр угждаг байлаа. Туранхай, нялх байсан болохоор анхандаа малын сүүнд дасахгүй, чацга алддаг байв. Тэгж байгаад дассан. Одоо үнээ ширгэчихсэн, сүү ховор тул том түмпэн дүүрэн сүүтэй цай өгдөг. Борхүү жаахан дургүй уудаг.

Голж байгаа нь тэр үү?

-Тийм ээ. Сүү багатай байна гээд голж байгаа нь тэр. Сүүтэй цай, өвсөөр тэжээхийн хажуугаар өдөрт гурван удаа хивэн хивэг зууран, хошуувчинд хийж өгдөг.

Ерөөсөө хэмжээтэй  идүүлэхгүй л бол өгснийг идэж, ууна. Барахгүйн зовлон байхгүй. Нэг удаадаа багадаа хоёр литр сүү уудаг. Ер нь найм, есдүгээр сар хүртэл Борхүүг өдөрт таван удаа угжсан.

-Тэгэхээр та өнгөрсөн зуны саалиа Борхүүдээ өгсөөр байгаад таарсан юм байна, тийм үү?

-Тийм ээ. Өлсчих вий, ам нь цангах вий гэж санаа зовоод сүү, саалиасаа ёстой гар татаагүй. Өнгөрсөн зун Борхүүдээ өгсөөр байгаад цагаан идээ хурааж чадаагүй.

НАМАЙГ ХОЛ ЯВААД ИРЭХЭД БОРХҮҮ БАЯРЛАСАНДАА ГЭР ТОЙРЧ ДАВХИН, ДЭЭР ДЭЭР ҮСРЭН ТОНГОЧДОГ

-Та хэдийг ёстой андахгүй юу. Хол явахаар нь дагадаг уу?

-Тэгэлгүй яах вэ, бид хэдийг ёстой андахгүй. Намайг гэрээсээ гарангуут л хөөрхөн дагаад шогшчихдог. Би хааяа нэг аймаг, сум руу явах гэж юм болно. Борхүү араас дагаад гүйчихдэг юм. Би эхлээд тортой юмаа машинд хийнэ. Тэгээд гэрийнхээ нөгөө талд, өвөлжөөний ард ч юм уу сүү өгч байгаад зугтаагаад явдаг. Тэгж явахаар их гомдоно, намайг их санадаг. Гомдсондоо сүүгээ уухгүй, цохионы ард хэвтчихээд гарч ирдэггүй юм.

Өнгөрсөн намар би Улаанбаатар хотод очсон юм. Сүүг нь ингэж өгөөрэй, тэгээрэй, ингээрэй гэж хүүхдүүддээ захиад үлдээсэн юм л даа. Хотод хэд хонохдоо гурван хүүхдээсээ дутуугүй Борхүүд санаа зовсон. Ямар сайндаа зургаан настай, отгон хүү минь “Ээж надаас илүү Борхүүд хайртай. Намайг хайрлахгүй байна” гээд туних вэ дээ.

Улаанбаатараас гэртээ ирэхэд Борхүү хэчнээн баярласан гэж санана. Гэрээ тойрон тонгочиж давхиад, дээр дээр үсрээд ёстой хөөрхөн байсан. Намайг их санасан байж билээ.

БОРХҮҮ ГЭНЭТ НЭГ ӨДӨР ЯВЧИХВАЛ ИХ САНАНА, УЙЛААД Л ХОЦОРНО

-Цаашдаа ер нь хэрхэх бодолтой байна вэ. Томрохоор нь бугын сүрэгтэй нийлүүлэх үү?

-Одоохондоо тийм бодол алга. Эхээс төрсөн цагаасаа тэжээлгэн, манайд байсан болохоор зэрлэг байгальд хэр хурдан дасах вэ. Тиймээс юу ч гэсэн нэг нас хүргээд, том болгоодохъё. Мэдээж байгалийн амьтан байгальдаа жаргалтай. Том болохоороо, буг урамдахаар гэнэт нэг өдөр явчих байх гэж хүмүүс хэлдэг юм. Тэгээд явчихвал ёстой эвгүй санагдана, их санана. Уйлаад л хоцорно.

Манайх дөрвөн хүүтэй гэж би бодож, янзагаа хайрладаг. Хамгийн эрх нь Борхүү.

МАНАЙ ГЭР БҮЛД САЙН, САЙХАН ЗҮЙЛ ТОХИОЛДОХ БҮРТ “БОРХҮҮ БУЯНАА ХАЙРЛАЛАА” ГЭЖ БЭЛГЭШЭЭДЭГ

-Борхүүг тэжээн, гэр бүлийнхээ гишүүн мэт хайрласнаас хойш танай гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Хүн байгаль дэлхийгээ хайрлан, зөв харьцах их чухал. Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэгт би итгэдэг. Борхүүг хээрээс олж, тэжээж эхэлснээс хойш манай гэр бүлийн амьдрал эрс өөрчлөгдсөн, үргэлж сайн, сайхан зүйл тохиолдож байгаа. Байгаль, дэлхийгээ хайрлан, зөв харьцвал буян хишгийг нь хүртдэг юм байна.

Хүү минь сумын наадамд түрүүлж, сумын заан болоход, ханийн минь уясан хүлэг түрүүлж, айрагдахад нь “Борхүүгийн буян, заяа биднийг ивээлээ” гэж бэлгэшээсэн. Ер нь сайхан үйл явдал тохиолдоход “Борхүү буян хишгээ хайрлалаа” гэж боддог. Хүмүүс “Хээр осгоод, эндэх гэж байсан амьтныг тэжээн, буянтай үйл хийж яваагийн буян” гэж хэлэхэд нь сайхан санагддаг.

Хүн бүрийн санаа, бодол ондоо. Өрөөсгөл ойлголттой хүн байж магадгүй. “Тэжээхийн тулд сүргээс нь, эхээс нь салгаад аваад ирж” гэсэн бодолтой хүн байгаа бол тийм биш шүү, зөвөөр ойлгоорой гэж хүсье.

Байгаль, дэлхий, ан амьтнаа хайрлаж байгаарай, хүн байгаль хоёр хүйн холбоотой юм шүү гэж залуустаа захья. Сайн сайхан амьдарч яваа минь хангай дэлхийтэйгээ зөв харьцаж, хайрлаж амьдардгийн маань үр шим, буян заяагаа хайрласных нь ач юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-01 10:38

Urgelj hamt bayhguigees hoish joohon zerleg amidra l zaah heregtei. Chononoos aih yostoy gedgiig. Tegeed joohon guilgej harailgah us yaj olj uuhiig geed ... youtube-d zaasan yum baiva l sudlah.

Бадам эгч нь
Бадам эгч нь
2021-02-01 12:48

Янзага гэж зээрийн төлийг хэлнэ. Энэ чинь бугын илий л бна шүү дээ. Юун янзага вэ. Буга зээрээ ялгаж сур

Арвайхээр
Арвайхээр
2021-02-01 16:36

Өвөрхангайн Уянга сумын хойд баарай, бөөрөлжүүтэд ийм тохиолдол олон байдаг шүү.Үхэрт авхуулсан айл хүртэл байсан. 2-3 жил болоод л нэг өдөр л мод руу ордиймдаа. Сүр болоод ГАЙХААД байх юмгүй шүү... ккк.

Эрдэмтэн
Эрдэмтэн
2021-02-01 21:21

Амьтны нялх үрийг эхээс нь с�##�гаж авч явж болохгүй шүү гэдгийг үр хүүхэддээ сайн захиж хэлж байгаарай. Х�##�иун буганы эмийг согоо гэж нэрлэх ба согоо бэлчээрт явахдаа саяхан төрсөн нялх илийгээ төрсөн газрынх нь ойролцоо нуугаад үлдээнэ. Ойр ойрхон, заримдаа хэдэн цагийн зайтай эргэн ирж илийгээ хөхүүлээд дахин явж идэшлэнэ. Ийнхүү эхийг нь, согоог байхгүй идэшлэж явсан хойгуур нялх илийг олсон хүмүүс эхээсээ төөрсөн байна гэж авч яван нялх илийг өнчрүүлэн, хөх дэлэн нь чинэсэн согоог амьдын хагац�##�д унагадаг байна. Таныг хүүхдийн сүүнд явсан хойгуур тань гэртээ байсан нялх үрийг тэнь харах хүнгүй юм байна гээд аваад явб�##� гээд төсөөлөөд бод доо!!! Үндэсний телевиз эх үрийг хагац�##�д учруулаад бай гэж ури�##�аагүй гэдэгт итгэж байна.

Зочин
Зочин
2021-02-02 01:07

Аман зохиолд гардаг. согоо шиг хүүхэн гэдэг дээ.төстэй юм байна .

зочин
зочин
2021-02-02 07:40

Тэр ч ёстой үнэн байх шүү. Дөнгөж төрсөн нялх үрээ эх нь хаяна гэж хэзээ ч байхгүй. Нуугаад ойрхон явсан хойгуур нь мань хүн аваад явж дээ. Ер нь байг�##�ьд нялх амьтантай таар�##�дв�##� зүгээр л хажуугаар нь өнгөрөөрэй гэж Оросын нэрт байг�##�ь судлаач Песков номондоо өгүүлсэн байдиймаа. Эх нь ойрхон байж л байдаг тэгээд л үнэрээр нь төдөлгүй олдог гэж. Эх үрийг хагацааж нялх амьтныг тэжээвэр болгон хэзээ ч байг�##�даа дасан зохицож чадахгүй болгож шуудхан хэлбэл тус биш ус болж байнаа л гэсэн үг шүү гэсэн байдаг.

зочин
зочин
2021-02-02 07:43

Хөөрхий Борхүү одоо хэзээ ч байг�##�даа дасан зохицож чадахгүй. Уул руугаа нэг өдөр явлаа ч төд уд�##�гүй үхнэ дээ. Хүний гарт өссөн зэрлэг амьтан бүр тийм л тавилантай.

Korea
Korea
2021-02-14 03:09

Борхүү үнэхээр азтай юм аа. Танай гэр бүлд маш их т�##�архаж байна. Монголчууд ер н ан амьтандаа их х�##�тай хүмүүс шиг санагддаг, бүх ан амьтан бүгд маш ухаантай магадгүй зарим тэнэг хүнээс ч илүү ухаантай шүү. Олон амьтан тэжээж үзсэн хүмүүс л ойлгоно. Бусад оркууд бол амьтныг хоол л гэж харна. Эгчээ танд үнэхээр их баярл�##�аа, монголд ийм хүмүүс байгаад үнэхээр бахархаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button