УРЛАГЭнтертайнмент

"Синдром” арт-шоу лекц зохион байгуулагдана

Ван Гог, Сальвадор Дали , Фрида Кало гэх мэт солиот зураачдын сод бүтээлүүдийн тухай урлагийн түүхийн лекц болон урлагийн шоу үзүүлбэр бүхий өвөрмөц арга хэмжээ есдүгээр сарын 10-нд “Corporate Hotel & Event Hall”-д зохион байгуулагдах гэж байна.

37 наслахдаа амьдралынхаа сүүлчийн долоон жил агуу урлагийн бүтээлүүдийг туурвисан , пост-импрессионизм урсгал чиглэлийг  үндэслэгч Ван Гог яагаад чихээ тасдах болов? Хамгийн алдартай бүтээл болох “Одот шөнө”-өө сэтгэц мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа туурвисан юм гэж үү?

Сюрреализм урсгалын том төлөөлөгч Сальвадор Дали эмэгтэй хүнээс эмээж айдаг байсан уу? Эх орныхоо иргэний дайныг ганцхан уран зургаар урьдаас зөгнөж чадсан нь ямар учиртай вэ?

Амьдралынхаа туршид 37 удаа хагалгаанд орсон Фрида Калогийн  баяр баясгалан, эрч хүчний нууц нь жинхэнэ хайртай учирсан учраас уу? гэх мэт дэлхийн түүхэнд өөрчлөлт оруулсан XX зууны модернизм урлагийн суутан уран бүтээлчдийн намтар түүх, уран бүтээлийн тухай сонирхолтой мэдлэг олгох лекц болно хэмээн ерөнхий зохион байгуулагч “Anima Art Studio”-н хамт олон хэллээ.

Цаг: 19.00-21.00 

Холбоо барих утас : 86047410

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button