Сошиал трэнд

АВЛИГА: Н.Баярсайханы “ААЯА” гэж тэмдэглэсэн хүн Ш.Раднаасэд гишүүн үү

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүмүүс бусдаас 1 тэрбум гаруй төгрөгийн авлига авсан асуудлаар шалгагдсан. Гэвч уг хэрэг нь Эрүүгийн хуулин дахь хөөн хэлэлцэх хугацааны шинэ зохицуулалтаар үргэжлүүлэн шалгахад тээг үүсч, Ш.Раднаасэд гишүүнийг  зориудаар нөлөөлөл үүсгэсэн гэх хардлага явсан.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь  өөрийн албан өрөө, орон гэр, оймс зэрэгтээ их хэмжээний мөнгө нуусан нь илчлэгдсэн Н.Баярсайхантай нэг ангид суралцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Улмаар Э.Аззаяа, Н.Баярсайхан нар “Тэр мөнгийг би дангаараа аваагүй, Ш.Раднаасэд гишүүнд өгч байсан” гэх яриаг хөшигний ард учирласан гэх албан бус мэдээлэл ч бий.

Харин Ш.Раднаасэд гишүүн “Би уг хэрэгт ямар ч хамааралгүй” гэсэн  байр суурийг илэрхийлдэг. Улс төрийн хүрээндээ уг авлигын асуудлаас үүдэж, Ш.Раднаасэд гишүүнийг эргүүлэн татах хүртэл асуудал яригдсан ч хуулийн хамгаалалт үүсгэсэн, ил далд байдлаар олон хүнийг сүрдүүлсэн гэгддэг.

Саяхан УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга өөрийн нүүр хуудсандаа Оймсчин тэмдэглэлийн дэвтэртээ авсан хахууль болгоноосоо "Ааяад төдөн төгрөг, Ааяад төдөн хувийг нь ...өглөө” гээд биччихсэн бсан гэжийшт. Кто Ааяа?!” гэж бичсэн нь ихээр анхаарал татсан билээ.

Тэгвэл Ш.Раднаасэд гишүүнийг ойр тойрны хүмүүс нь “Ааяа” гэх нэрээр  дууддаг. Уг нэр нь монголчуудын хэлж заншсанаар “авгайлан” дууддаг нэр нь аж. Гэвч Н.Баярсайхан яг тэмдэглэлийн дэвтэртээ тийн бичсэн эсэх нь нотломжгүй билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
8 сар 30, 2019 15:34

Оймс Баярсайханийг Ааяагаа олж өгтөл нь хорь ш�##�га Раднаасэд мөн байх юм бол цуг цаазаар ав оо ийм новшнууд монгол төрд гай гамшиг болно ер нь тэгээд оймс бандааш энд тэндээс маш их мөнгө хураах л юм нөгөө өр ширээ дарж байна уу улсер нь тэр хураагдсан мөнгө хаашаа ороод байна аа

Зочин
Зочин
8 сар 31, 2019 01:01

Одоо тэгээд Ааяаг нь хэлүүлэх гээд жоохон дарамтлахаар нөгөө Нямдорж нь гарч ирээд эрүүдэн шүүлээ гэмгүй хүнийг гээд л дайрах байх даа

зочин
зочин
8 сар 31, 2019 10:11

Мөн ш тэ.Ш�##�гаад ыайх юм байхгүй тодрохой

Хмм
Хмм
8 сар 31, 2019 14:43

Ааяа л гишүүн болсон өдрөө 2013 оны тансаг ландаа 2016 оны тансаш ланд болгож билээ .Баян ах шүү авгай нь аймаар гоё шун�##�тай эгч , хэцүү хүмүүсдээ.

Танил нь
Танил нь
9 сар 1, 2019 07:32

ааяаа чинь хулгайч бузар шун�##�т нямдоржын нууц амраг ньштэээ

ИРГЭН
ИРГЭН
9 сар 1, 2019 11:33

Чонотой нөхөрлөсөн гэрийн нохой адил ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН төрд илгээсэн БУЗАР хулгайч "Ш.РАДНААСЭД" аяа ямар ГУТАМШИГ вэ... ккк

Зочин
Зочин
9 сар 2, 2019 11:42

Sulbee xolbootoi ooroo oroogdoxoosoo omno xuuli zasaj oorsdiigoo zubchuulj bgaa tsarai XEREG XUUCHIRDAG TSAG DOR. Ertnii ugen xereg xuuchirdaguil gej bsn yum

Зочин
Зочин
5 сар 18, 2020 10:14

АЛТАЙЧУУДЫН "АМИН ШҮТЭЭН ААЯА" ах ЖДҮ-ээс ЖИНХЭНЭ цулайсан даа...

Иргэн
Иргэн
5 сар 18, 2020 11:17

Худлаа хүн гүтгэхгүй шүү

Зочин
Зочин
6 сар 15, 2020 12:05

арай ч дээ нээрэ маф юм аа

Холбоотой мэдээ

Back to top button