Нийгмийн

Энэ онд хугацаа нь дуусах Файзер вакцины хадгалах хугацааг сунгажээ

Манай улс хүн амаа дархлаажуулахаар 4 сая тун Вероселл, 2.5 сая тун Файзер татан авсан юм. Эрүүл мэндийн сайд М.Энхболд аравдугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нөөцөнд 1.7 сая тун Файзер, 890 мянган тун Веросел вакцин байгааг онцолсон. Уг мэдээллийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Нөөцөнд буй вакцины 800 мянган тунгийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Харин Веросел вакцины хугацаа нь 2023 онд дуусна” гэдгийг чуулганы танхимд ирсэн сайд, дарга нарт анхааруулж байсан юм.

Харин одоо вакцины хугацаа дуусна гэж санаа зоволтгүй болжээ. Тодруулбал, ДЭМБ есдүгээр сарын 21-нд Файзер үйлдвэрлэгчийн BNT162b2 /Комирнэти/ вакцины хадгалалтын хүчинтэй хугацааг зургаан сараас есөн сар болгож сунгажээ.

Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах манай улсын нөөцөд буй 800 мянган тун вакцины хугацаа ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдөр дуусах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн.
иргэн.
2021-10-25 19:33

ийм л юм шахах гээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button