ЭДИЙН ЗАСАГ

ТАНИЛЦ: Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер тойрсон ноцтой БАРИМТ

Монголын шилдэг татвар төлөгч, монголчуудыг цар тахлын хямралын үед авран хамгаалж буй “шидтэн”, Монголын үе үеийн улстөрчид, төр засгийнхны “саалийн үнээ” гээд сайн, саараар ч цоллуулж яваа компани бол “Эрдэнэс Тавантолгой” ХК. Тэгвэл энэхүү компанид улстөрчид сүүлийн хоёр жилийн хугацаанд л эзний сэтгэлээр хандан тордож услаж, томруулж байна уу хэмээн бодож байтал тийм биш байжээ. Нөгөөх л тендер зувчуулдаг, хувааж иддэг, хууль бусаар наймаа хийдэг, хулгайгаа нуудаг газар хэвээр гэдгийг нотлох нэгэн ноцтой баримтыг уншигч танд хүргэж байна.

Охин компани нь ТЭЗҮ-г боловсруулж, толгой групп нь барилга барина


Энэ бол 2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр зарласан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендер, энэ оны наймдугаар сард зарласан  “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн хоёр тендерт нэг компани ялсан тухай ноцтой баримт юм.

Монгол Улсын цагаан дээр хараар бичсэн хуулийг ноцтой зөрчсөн Хятадын компанид давуу байдал олгож, ТЭЗҮ-г охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан нь төрийн бүх хуулийг зөрчихөөс гадна тендерт тавих шаардлагаа ч хангаагүй байна.

Ялах ямар ч боломжгүй групп ямар нэг арга хэрэглэн тендерийг авч чадсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.5-д

“Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” тохиолдолд тендерт оролцогч нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэсэн хуулийг ноцтой зөрчсөн газар тендерт хууль бусаар ялсан баримт.

Нөгөөтээгүүр, Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 4.2.5-д

“Тендерт оролцогч (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ хэмээн тусгасан байдаг.

Энэ тохиолдолд ТЭЗҮ боловсруулах тендерт ялсан БНХАУ-ын “Чайна Металлуржикал Инженеринг” ХХХ   (China Metallurgical Engineering Co., Ltd.), зураг төсөв боловсруулах барилга, угсралтын ажил гүйцэтгэх төсөлд ялсан “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ нь хоёулаа төрийн хуулийн шалгуурыг давж чадахгүй бүдрэх байсан ч тэднийг хууль бусаар ялуулчихаж.  

Дээрх хоёр компани ямар, ямар нотлох баримтаар охин болон толгой компанийн хамааралтай байгааг уншигч та сонирхож байгаа нь мэдээж. Бид ч баримтаа илүү нягтлах үүднээс “Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd”-ийн албан ёсны вэб хуудас руу нь хандаж үзлээ. Уншигч та ч ЭНЭ холбоосоор нэвтрэн орж тус компанийн охин компаниудын мэдээлэлтэй танилцаж болно.

Тус хүснэгтийн “Байгуулсан компани ба хамтарсан үйлдвэр” хүснэгтийн долоодугаарт баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг” ХХК-ийн нэр зурайж байна. Үүнээс гадна энэхүү охин компани нь өөрийнхөө албан ёсны сайтад ч үүсгэн байгуулагчдын тухай мэдээлэлдээ зураг төсөв боловсруулах тендерт оролцсон “Sinosteel Equipment & Engineering Co., Ltd”-ыг дурджээ. Өөрөөр хэлбэл, 1998 онд байгуулагдсан тус компаний 63.33333 хувийг нь“Синостеел Экьюпмент Инженеринг групп” эзэмшдэг гэсэн үг.  (эх сурвалж: БНХАУ-ын компаниудын албан ёсны мэдээллийг шалгадаг 天眼查 аппликэйшн )

Тендерийн хууль зөрчсөн компанид “хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгчээ

“Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын Төрийн өмчийн компани болох “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ ялалт байгуулсан бөгөөд нийтдээ 954.182.113.500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Тус тендерт БНХАУ-ын дөрвөн том компани хүсэлтээ ирүүлснээс тус группын үнийн санал нь дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байжээ /зургаар хавсаргав/.

Үүнээс ч бага үнийн дүнгээр буюу 881.955.731.075 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой хэмээн “Power China BGTG Joint venture”-ээс үнийн саналаа ирүүлсэн тус компанийг үл тоож, хамгийн өндөр үнэтэйг сонгосон нь эрхгүй хардлага дагуулах ажээ. Өөрөөр хэлбэл, тендерийн журам дүрмээр бол хамгийн бага үнийн саналаар хамгийн чанартайг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ёстой ч өндөр үнэтэй хийж гүйцэтгэхээр саналаа ирүүлснийг нь сонгож, гэрээ байгуулах эрх олгох албан бичгээ хэдийнэ илгээжээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ялгуун
Ялгуун
2021-10-25 14:09

Монгол улс НҮБ-д хууль ёсны байр сууриа эзэлсэн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан 40-өөд оны сүүлчээр Ю. Цэдэнб�##� энэ асуудлаар Марш�##�ын да�##�гавартай Нью Йоркод очоод зөвлөлтийн элчингийн байранд архи ууж байгаа НҮБ-ийн байранд ч очоогүй ирсэн гэж үнэн үү.

Зочин
Зочин
2021-10-25 14:15

Ганхуягийн тендерийг ухв�##� хүрээний бузраас их юм гарна

Зочин
Зочин
2021-10-25 14:16

Тендерт ялагдсан компаниудын гомдол тасрах биш дээ

Уншигч
Уншигч
2021-10-25 14:17

Хуулиө зарчөөд удаж байгаа юу тоох вэ дээ

Дорж
Дорж
2021-10-25 14:19

Ганхуяг хятадуудтай найз. Иймэрхүү тендер их гарч байгаа

Бичжээ
Бичжээ
2021-10-25 14:20

Монгол Улсын цагаан дээр хараар бичсэн хуулийг ноцтой зөрчсөн Хятадын компанид давуу байд�##� олгож, ТЭЗҮ-г охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан нь төрийн бүх хуулийг зөрчихөөс гадна тендерт тавих шаардлагаа ч хангаагүй байна.

Туяа
Туяа
2021-10-25 14:23

2.3 их наядын �##�дагд�##� нь тендерээс ихээхэн ш�##�тгаантай байгаа

Хохь тайж
Хохь тайж
2021-10-25 14:30

Хятадуудад тендерээ �##�даад хохинь ээ

Зочин
Зочин
2021-10-25 15:08

Аюурзана гишүүнээ энэ Ганхуяг гэгч суганы үсээ төрөөс татаж авна уу

aagii
aagii
2021-10-25 16:42

Ажлаа өгөөд явах цаг нь болжээ

Зочин
Зочин
2021-10-25 22:55

Энэ �########�аг �######�уулаач. Оюун-эрдэнэ новшоо.

Зочин
Зочин
2021-10-26 00:12

Арай гэж олж ирдэг жаахан в�##�ютаа хятад руу урсгацгаах юм даа. Монгол компани хийх боломжтой ажлыг гадаадын компанид өгөхгүй байх тухай тендерийн хууль цаас болсон уу. Монгол инженерүүддээ иймэрхүү тендерүүдээ өгч байв�##� ядахдаа мөнгө нь Монголдоо шингэнэ дээ

zochin
zochin
2021-10-26 09:20

Хятад Бизнесмэнүүд Монгол дарга нарт их Ашиг тооцоо гарган Хууль бус Арга барил рүү түлхэдэг.Тэр нь сүүлдээ Монгол Дарга нарт тавьж буй Хавх гэдгийг Манай Эрхмэдэлтнүүд мэдсэн ч хайхрахгүй үйлдэж бгаад Хятад бизменүүд Нэг л өдөр гаргаж тавьдаг шүүдээ?! Харамс�##�тай нь Практикаас ажиглахад Хятадууд нь Монгол дарга нарыг Ар худрагаар нь тавьж Зарга гаргахыг нь ер хайхрахгүй хэнэггүйтэж бгаад л дуусаж бна даа.Үүнийг л Хууль ,Шүүхийнхэнтод томруун гарган Төрийн Албаныхныг Хавханд өртөхөөс хамга�##�ах болон Улс орныхоо Эрх Ашгийг Хамга�##�ах Үйл Ажиллагааг Хангахад чиглэгдсн Төрийн Цоож болж ажиллах ёстой?!

Зочин
Зочин
2021-10-28 09:18

Шун�##�ын туламнуудад ахиухан мөнгө өгчих Монгол Компани байхгүй гэжүүгаа. Өөрсдөд нь мөнгө өгөхгүй бол Үндэсний үйлдвэрлэгчдээ яг л дэмжих байх даа. Шун�##�ын туламнуудыг Монгол төрөөс үтэр түргэн �######�уулах л хэрэгтэй. Тэдний шун�##�ыг Бурхан ч боож үл чадна. Засрахгүй этгээдүүд.

Холбоотой мэдээ

Back to top button