НИЙГЭМ
Зайсан толгойн оройд барьсан ТҮЦ-ийг албадан буулгалаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа юм. Иймд явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТҮЦ-үүдийг буулгаж газрыг чөлөөлж байгаа билээ. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж газар чөлөөлжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Содон хорооллын баруун талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг нүүлгэж нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсөн байна.
Б.ГАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.