Нийгмийн

БИЧЛЭГ: Монгол, Оросын зэвсэгт хүчнийхэн хээрийн сургуулилалт хийв

Монгол Улс ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагын тактикийн хээрийн сургууль Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хээрийн сургалтын төвд боллоо.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан уг сургуулиар байлдаан эхлэх дохио өгч, манай тал агаарын довтолгоо хийж эхлэв. Хоёр цаг орчим хугацаанд үргэлжилсэн энэ сургуулиар Халх голын байлдааны ерөнхий давшилтыг товч байдлаар үзүүлжээ. Хээрийн сургуулийн зүүн талаар манай улсын батальеон, ОХУ-ын батальеон баруун талаас давшилт хийв.
1930-аад оны сүүлчээр болж байсан дайн тулааны давшилтыг орчин үеийн техник хэрэгслээр хийж болох үзүүлэх сургалтыг хийлээ. Хэдийгээр бид энх цагт амьдарч байгаа ч дэлхийн улс орнуудад зэр зэвсэглэлийн хэрэглээ, хүчин чадал, хэрхэн хөгжиж байгааг эндээс харж болохоор байлаа.

Монгол улс, ОХУ-ын хамтарсан "Сэлэнгэ-2019" байлдааны буудлагатай хээрийн сургууль

Монгол улс, ОХУ-ын хамтарсан "Сэлэнгэ-2019" байлдааны буудлагатай хээрийн сургууль

Posted by Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар on Thursday, August 29, 2019

Монгол, Оросын зэвсэгт хүчний хээрийн сургууль жил хоёр улсад ээлжлэн жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил ес дэх жилдээ боллоо. Энэ жилийн хээрийн сургуулилтад 50 гаруй төрлийн 300 орчим зэвсэг, техник ашигласан байна. 

Б.ДАЛАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button