УЛС ТӨР

Хаалттай хурлаар МАН-ынхан Ц.Анандбазарыг ЗЭМЛЭЖ, нөгөөх нь БУУЛТ ХИЙЖЭЭ

Өчигдөр /2021.10.25/ УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдсан. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудал байжээ.

Түүнийг прокурорын байгууллага яллагдагчаар татсан бөгөөд улмаар Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн гэгдэж байгаа билээ. Улстөрийн хүрээнд Ц.Анандбазарыг эргүүлэн татах хүсэлт ирвэл хүлээн авах нь үндсэндээ тодорхой болоод байгаа.

Иймд МАН-ынхан бүлгийн хэмжээнд түүний талаарх асуудлыг ярихад хүрсэн гэж ойлгогдож байна. Улмаар түүнийг энэ долоо хоногт прокурорын газраас эгүүлэн татах болсон талаарх мэдээлэлтэй холбоотой асуудал ярьжээ. Ингэхэд тэрбээр “Би хууль зөрчөөгүй байхад яагаад намайг хуулийн байгууллага ингээд байгаа юм бэ. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй” хэмээн зөрүүдэлж, өөрийгөө өмөөрсөн байна.

Мөн түүнийг шатахууны асуудлаар ч бүлгийн гишүүд нь зэмлэсэн байна. Тодруулбал, тендерт хамаарал бүхий “Сод монгол” их сонгогддог, шатахуунаа үнэтэй шахдаг. Сингапурын биржийн ханшаар худалдаалах ёстой ч арав дахин их үнээр зардаг. Шатахууны хомсдол, асуудлуудтай Ц.Анандбазар буруутай гэх утгыг МАН-ынхан илэрхийлж, зэмлэсэн байна. Зэмлэлийн хариуд ч тэрбээр “Хамгийн доод үнийг санал болгодог учраас л тендерт сонгогддог” гэх утгатай зүйл хэлж.

Ийн МАН-ын бүлгийнхэн долоо хоногт ганцхан удаа хуралддаг цагтаа улсын ажлын хажуугаар нэг гишүүнийхээ асуудлыг онцлон хэлэлцэж зэмлэл хүртээж амжжээ. Намынхныхаа зэмлэлд эцэст УИХ-ын гишүүн Ц.Анандбазар буулт хийсэн байдалтайгаар хурлаа дуусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сайнд дурлагч
сайнд дурлагч
2021-10-26 15:57

м.а.намаасаа түтгэлзүүлээ биздээ? одоо өмөөрч авч үлдэх гэж байна уу??!!! тэгж нохойтохгүй шүү.дараа нь ж.мөнхбат.пүрэвдорж.....гээд л явж өгнө бизээ

Холбоотой мэдээ

Back to top button