НИЙГЭМУЛС ТӨР

Оросуудтай нууц гэрээ байгуулж, Сүхбаатар онгоцыг байлдааны зэвсгээр татан гаргаж байгаа юу

Өнгөрөгч аравдугаар сарын нэгний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны цагдаагийн байгууллагаас “Сүхбаатар” онгоцыг татан гаргах ажиллагаа явагдах үеэр тосгоныхон бүгдээрээ гэрээсээ гарахгүй байхыг үүрэгдсэн тухай бид өмнө мэдээлж байв. Онгоц татан авах ажиллагаа аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх байсан ч, хугацаа сунаж ирэх сарын 1-н хүртэл хойшилсон байна. Тэгэхээр иргэд бүтэн нэг сарын хугацаанд гэртээ бүгэх ёстой болж байгаа юм.

Ингэхдээ усан замын ойролцоо суудаг иргэдийг малаа усан зам руу бэлчээхгүй байх, татах ажиллагааны үеийн техник хэрэгслийн зургийг авах, бичлэг хийж цахимд байршуулах”-ыг хориглоод буй юм. Эх сурвалжийн мэдээлснээр Сүхбаатар хөлөг онгоцыг татан авах ажиллагааг ОХУ-тай хийсэн хатуу гэрээгээр нууцыг зэрэглэлд оруулсан гэх бөгөөд байлдааны зэвсэг ашиглаж байгаа гэв.

1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаа эхэлснээс хойш 26 дэх хоногтоо үргэлжилж байна. Ойролцоогоор 360 тонн жинтэй энэхүү хөлөг онгоцыг татан гаргаж байгаа шалтгаан нь Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэхбохирдлыг бууруулах гэх... Гэвч хариуцаж буй салбар яамдаас усан онгоцыг татаж авах ажиллагааны тухай асуухад бүгд амаа үдүүлсэн мэт “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх ижил тайлбар өгч буй нь эх сурвалжийн мэдээллийг батлах шиг...

-ОНГОЦЫГ ЖИВЭХЭЭС ӨМНӨ АЮУЛТАЙ ТЭЭВЭР, ТҮЛШ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭСЭН БАЙЖЭЭ-

Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаанд гар бие оролцож буй мэргэжилтний хэлснээр, “Сүхбаатар” хөлөг онгоцыг живэхээс өмнөхөн, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд эрсдлийн үнэлгээндээ үндэслэн аюултай тээвэр, түлш, хаягдлыг хэдийн цэвэрлэсэн байжээ.

Өөрөөр хэлбэл албаныхны хэлсэн шиг “Сүхбаатар” хөлөг онгоцонд нуурын эко системийг алдагдуулах, аюултай ямар ч бодис одоо байхгүй гэсэн үг.

-“СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ БАЙЛДААНЫ ДӨРВӨН ТАНКААР ТАТАЖ БАЙНА-

Улмаар эл ажил нь албажиж, өдгөө ажлын хэсэг гарсан боловч бүтэл муутай байгааг олон талын эх сурвалжууд баталж байна. Онгоц татах ажиллагаанд ЗХЖШ, БХЯ, ОБЕГ, бусад шаардлагатай мэргэжлийн 120 гаруй алба хаагчид ажиллаж буй.

Онгоц татах ажиллагаа эхэлсэн цагаас хойш тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа алдагдах, онгоц татах тросс хэд хэдэн удаа тасарсан гээд тоймгүй олон бүтэлгүйтэлтэй учирч яваа аж. Шалтгаан нь хөлөг онгоцны жинг буруу тооцоолж, түүндээ тааруулан техникээ бэлдсэнтэй холбоотой. Албаныхан сар гаруй хугацаанд судалгааны ажил хийхдээ хөлөг онгоцны хуурай жин болох 360 тонн дээр зэв, лаг шаврын жинг нэмэн 500 тонн байхаар тооцоолжээ.

Гэтэл бодит байдал дээр живсэн онгоцны жин 1000 тонн шахаж, урьдаас бэлтгэсэн троссууд нь ачааллаа дийлэлгүй хэдэнтээ тасарч, ажил нь зогсонги байдалд шилжсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр Сүхбаатар хөлөг онгоцыг усны мандалд гаргаж ирсэн гэх бөгөөд татах ажиллагааг байлдааны дөрвөн танк, бусад зэвсгийн тусламжтай хийж байгаа аж. Онгоц татан авах ажиллагааны үеийн зохицуулалтыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Хатгал тосгоны Сум дундын цагдаагийн газраас хяналт тавьж байгаа бөгөөд процессийн ямар ч мэдээллийг иргэд болон орон нутгийн хэвлэл, сэтгүүлчдэд өгөхгүй, нууцалсаар байгаа аж.

ӨМНӨХ НИЙТЛЭЛ


"ХАРДЛАГА: У.Хүрэлсүх Сүхбаатар онгоцыг татах нэрийдлээр генералуудад 2.5 тэрбумыг “угаах” амлалт өгчээ” нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button