Нийгмийн

ХАРДЛАГА: У.Хүрэлсүх Сүхбаатар онгоцыг татах нэрийдлээр генералуудад 2.5 тэрбумыг “угаах” амлалт өгчээ

Өнгөрөгч аравдугаар сарын нэгний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон даяар цагдаагийн байгууллагаас нэгэн мэдэгдлийг яаравчлан байршууллаа. Уг мэдэгдэлд “Сүхбаатар” онгоцыг татан гаргах ажиллагаа явагдах үеэр тосгоныхон бүгдээрээ гэрээсээ гарахгүй байхыг үүрэгдэв. Онгоц татан авах ажиллагаа аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд дор хаяж 18 өдөр гэртээ бүгэх ёстой болжээ. Мөн усан замын ойролцоо суудаг иргэд малаа усан зам руу бэлчээхгүй байх, татах ажиллагааны үеийн техник хэрэгслийн зургийг авах, бичлэг хийж цахимд байршуулах”-ыг хоригложээ. Үүнээс аль хэдийн живсэн, нуурыг бохирдуулах хор хөнөөл байхгүй, татаад гаргасан ч дахин ашиглах боломжгүй хөлөг онгоцны ажиллагааг ийнхүү нууцын зэрэглэлд оруулж, мэдээллийг иргэдээсээ хэт сүржин байдлаар нууцалж байгаа нь ямар учиртай вэ? гэдэг асуулт урган гарч байгаа юм.

1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаа ийнхүү эхэлснээс хойш 21 дэх хоногтоо үргэлжилж байна. Цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой учраас ойролцоогоор 360 тонн жинтэй энэхүү хөлөг онгоцыг татан гаргаж байгааг албаныхан хэлж буй.

Хэрэв энэ үнэн бол 36 жилийн өмнө нууранд живсэн уг онгоц нь нуур бохирдуулах хүчин зүйлсийн нэг болоод зогсохгүй, түүнийг нь иргэд өнөөдрийг хүртэл ундандаа хэрэглэсээр байгаа гэсэн үг.

Живсэн онгоц зэвэнд идэгдэж, лаг шаварт суухаас нь урьтаж татаж гаргах боломж байсан уу гэвэл байсан. Гэвч цар тахлын улмаас эдийн засаг элгээрээ хэвтэх нь тодорхой болсон энэ цаг үед Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөгийг зарцуулж, онгоц татах ажиллагааг өндөр нууцлал дор явуулж буй нь эрхгүй хардлага төрүүлэм. Хариуцаж буй салбар яамдаас усан онгоцыг татаж авах ажиллагааны тухай асуухад бүгд амаа үдүүлсэн мэт “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх ижил тайлбар өгч байлаа.

-ЖИВСЭН ОНГОЦ НУУРЫН ЭКО СИСТЕМИЙГ АЛДАГДУУЛЖ, АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ БОЛСОН ГЭХ Ч ҮНЭНДЭЭ НОТОЛГОО ХААНА Ч АЛГА-

Дээр дурдсанчлан “Сүхбаатар” хөлөг онгоц нь 36 жилийн турш нуурын ёроолд буй. Уг онгоцыг татан авах гол шалтгаан нь цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой байх ёстой. Гэвч уг ажиллагаанд гар бие оролцож буй мэргэжилтний хэлснээр, “Сүхбаатар” хөлөг онгоцыг живэхээс өмнөхөн, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд эрсдлийн үнэлгээндээ үндэслэн аюултай тээвэр, түлш, хаягдлыг хэдийн цэвэрлэсэн байжээ.

Өөрөөр хэлбэл албаныхны хэлсэн шиг “Сүхбаатар” хөлөг онгоцонд нуурын эко системийг алдагдуулах, аюултай ямар ч бодис одоо байхгүй гэсэн үг.

Түүнчлэн Хөвсгөл нуур нь өөрөө цэнгэг усны ундарга учир өнгөрсөн 36 жилийн турш мэргэжилтнүүд уснаас дээж авч шинжилсээр ирсэн байж таарна. Нөгөөтэйгүүр үнэхээр усны чанар алдагдсан бол өнөөдрийг хүртэл нуурын усыг унданд ашиглуулахгүй байх зохицуулалтыг хийх байсан. “Сүхбаатар” хөлөг онгоцны судалгааны ажиллагаанд оролцсон ажилчдаас мэдээллийг нууцалж буй бөгөөд мэргэжилтнүүдийн зарим нь одоог хүртэл “живсэн онгоцыг эрэг дээр татаж гаргах гээд байгаа жинхэнэ шалтгааныг ойлгохгүй” байгаагаа учирлаж байлаа.

-ТАТАХ АЖИЛЛАГААНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ БУС 500 САЯ ЗАРЦУУЛСАН УУ-

Дээрх ажиллагааг хийхээр Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэх ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар мөнгөн дүн нь 500 саяд эргэлдэж байгаа гэх... Уг ажиллагааны эцсийн зорилго нуурын эко системийг хамгаалах биш гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр "Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаа нь эцсийн дүндээ эрх мэдэлтнүүдийн мөнгө угаах овжин арга байх хэмээн иргэд таамаглаж байгаа юм.

-У.ХҮРЭЛСҮХ ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРЭГТ АМАРЧ ЯВАХДАА “СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАХ ТУХАЙ ГЕНЕРАЛУУДТАЙ ТОХИРОО ХИЙСЭН ҮҮ-

Усан онгоцыг татан авах ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар тусгай ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажиллаж байгаа юм.

Гэвч эх сурвалжийн өгч буй мэдээллээр уг ажлын ард МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа гэх. Учир юу гэвэл, тэрбээр өнгөрөгч зун Хөвсгөл далайн эрэгт амарч байхдаа ЗХЖШ, БХЯ, ОБЕГ-ын хурандаа нартай уулзаж уг ажлын тухай ярьсан аж. Ийн ярихдаа ач холбогдол багатай ч, хөлөг онгоцыг татах ажиллагаагаар “их хэмжээний мөнгө угаах боломжтой” гэх агуулгаар ярилцсан байж болзошгүй талаар эх сурвалж хэлэв.

-"СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА СААТЖЭЭ-

Улмаар эл ажил нь албажиж, өдгөө ажлын хэсэг гарсан боловч бүтэл муутай байгааг олон талын эх сурвалжууд баталж байна.“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах, суурь судалгаа хийх дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж буй. Өнгөрөгч долдугаар сард тус ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн инженерийн тооцоо, шаардагдах төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг ч гаргасан.

Аврагчид “Сүхбаатар” хөлөг онгоцны байрлал, онцлогийг судалж, шумбалт хийн дүрсжүүлж, татан гаргах зам, маршрутыг судлан ажилласнаа тайлагнасан юм. Тэр ч бүү хэл живсэн онгоцыг татах туршлагагүй гэх шалтгаанаар ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядаас шумбагч мэргэжилтнүүдийг өндөр үнээр авчирч, туршлага солилцсон гэх. Ингээд манайхан олж авсан туршлагадаа үндэслэн ОБЕГ-ын шумбагчдыг  нуурын гүн рүү 4-5 удаа оруулсны дүнд, “живсэн хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн доор зүүн талруугаа хажуулдаж унасан, доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байсан” хэмээх дүгнэлтийг гаргажээ.

Мэдээлэлдээ үндэслэн онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоож, хөлөг онгоцноос төмрийн дээж, гүнээс нь шорооны дээж, замагны дээжийг хүртэл авч шинжилсэн байна.

-ЖИВСЭН ХӨЛӨГ ОНГОЦ ТАТАХ БУЮУ ЧЕРНОБЫЛЬ АЖИЛЛАГАА-

Уг живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 360 тонн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй эд юмсанж. Ийнхүү судалгааны ажлыг хийсний дараа тооцоолол ёсоор Засгийн газрын нөөц сангаас шаардагдах хөрөнгийг гаргуулж, ЗХЖШ, БХЯ, ОБЕГ, бусад шаардлагатай мэргэжлийн 120 гаруй алба хаагчдыг дайчлан, ажиллагааг эхлүүлжээ. Уг ажиллагаа нь өнгөрөгч аравдугаар сарын нэгний өдөр эхэлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор 18-ны өдөр буюу гадаа хүйтэрч, нуур хөлдөхөөс өмнө дуусах ёстой байв. Гэвч уг ажлын биелэлт төлөвлөсөн ёсоор хийгдэхгүй байгаад мэргэжилтнүүд толгойгоо гашилган суугаа аж.

Дээр нь уг ажиллагаа эхэлсэн цагаас хойш тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа алдагдах, онгоц татах тросс хэд хэдэн удаа тасарсан гээд тоймгүй олон бүтэлгүйтэлтэй учирч яваа аж. Шалтгаан нь хөлөг онгоцны жинг буруу тооцоолж, түүндээ тааруулан техникээ бэлдсэнтэй холбоотой. Албаныхан сар гаруй хугацаанд судалгааны ажил хийхдээ хөлөг онгоцны хуурай жин болох 360 тонн дээр зэв, лаг шаврын жинг нэмэн 500 тонн байхаар тооцоолжээ.

Гэтэл бодит байдал дээр живсэн онгоцны жин 1000 тонн шахаж, урьдаас бэлтгэсэн троссууд нь ачааллаа дийлэлгүй хэдэнтээ тасарч, ажил нь зогсонги байдалд шилжсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр Сүхбаатар хөлөг онгоцыг анхны байршлаас нь 20 гаруй метр хөдөлгөсөн гэх бөгөөд онгоцны орой хэсэг дөнгөж цухуйсан байдалтай байгаа аж. Онгоц татан авах ажиллагааны үеийн зохицуулалтыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Хатгал тосгоны Сум дундын цагдаагийн газраас хяналт тавьж байгаа бөгөөд процессийн ямар ч мэдээллийг иргэд болон орон нутгийн хэвлэл, сэтгүүлчдэд өгөхгүй, нууцалсаар байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүхбаатар
Сүхбаатар
2021-10-21 09:15

Энэ сайхан амьтан маань яагаад живчихвээ

харамсагч
харамсагч
2021-10-21 09:31

хүрэлсүх өөрөө зэвэнд идэгдэж лаг шаваранд булагдаасай.хайран улсын хоёр тэр бум төгрөг

Zochin
Zochin
2021-10-21 09:33

Odoo ch byyr aij ichikhgyi terbum terbumaar n' khushuu barij, nuraaj togoldog, shavart tsatsaj yrdeg bolj dee. Ene byyr arai dendej bnaa tee

Зочин
Зочин
2021-10-21 09:40

Арай дэндүү юм аа

Зайлоо
Зайлоо
2021-10-21 09:41

Арай2. мөнгө идэх гээд ядчихсан юм

hurelsuh zail
hurelsuh zail
2021-10-21 09:43

Mongo ugaah l neg arga doo. muusain yumnuud

Зочин
Зочин
2021-10-21 09:49

Хөгийн юм бичиж голоо зогоохоос ичээсэй. Шинэ юм юу ч хийхгүй, бахь байдгаараа л байв�##� хэнд ч шүүмжлүүлэхгүй. Сэтгүүлч үүнийг л хүсдэг бололтой.

HUUK
HUUK
2021-10-21 10:15

Ene huuk neeree buttku ee

Нямсүрэн Батцолмон
Нямсүрэн Батцолмон
2021-10-21 11:32

цаг үеэ мэдрэхгүй шийдэл гаргах юм хүнд цагийг даваад жоохон сэргэхээр хийж болдгүй юм байхдаа өдөрт өчнөөн хүн амь насаа �##�даад байхад д�##�айн ёроолд байж л байх ач холбогдолгүй онгоцонд хайран хөрөнгө зарж байхаар ард иргэддээ чигэлсэн юм хийхгүйдээ

Nyamaa Yamaa
Nyamaa Yamaa
2021-10-21 11:32

Бүх хүн харах хэрэгтэй мэт

Зочин
Зочин
2021-10-21 13:08

олон жил болоод одоо нуурын нэг хэсэгиболсон загас жараахай усны амьтадын үүр үржих газар болсон байгаа гаргах ямар ч хэрэг байхгүй

зочин
зочин
2021-10-21 13:22

Үнэхээр Хүрэлсүх энүүгээр д�##�имдуулж мөнгө угаахаар шийдсэн бол наад татаж гаргах гэж байгаа төмөр чинь уснаас гарч ирэх гэж эргэж буцаад их юм болноо. Татаж байсан чинь оосор нь тасраад хуучин байрнаасаа цаашлаад бүр гүнзгий рүү орчихсон гэх мэтээр нэмэлт хэдэн зуун саяар хэд хэдэн удаа авнаа. Үнэн хэрэг дээрээ трoсс нь ч тасраагүй байхад.

Баатар
Баатар
2021-10-21 15:21

Хөвсгөл нуурт живсэн гэх энэ онгоц , нуурын усанд ямар ч хор хөнөөл байхгүй гэдгийг захын химийн багш нар хэлээд өгнө, монгол улсад �##�иваа ажлыг хийхэд жаахан ч гэсэн шинжлэх ухааны үнэр оруулж хийхгүй байгаагаас ийм юм үүсч байгаа юм, нөлөөлөлийн үнэлгээ хийхэд нуурт ямар ч хор хөнөөл байхгүй гэж мэргэжлийн судлаачид үүнээс өмнө олон удаа хэлж ярьж байсан даа, нуурт живсэн 50 гаруй машиныг гаргана гэж байсхийгээд л худлаа мөнгө үрэх юм даа, мэргэжлийн химич , экологчдийн баг эхлээд ажиллууах ёстой шүү дээ, олон улсад ийм л журмаар ажилладаг юм даа.

Зочин
Зочин
2021-10-21 15:26

Дэлхийд 2-т ордог хамгийн тунг�##�аг нууртай байж баахан төмрийн сэг байлгаад байж болохгүйшд. Гаргаж авах нь зөвшдээ. Энийг юуг нь нэг их сүржигнэж эсэргүүцээд байгаа юм. Цаад Хүрэлсүх чинь 2 тэрбум мэтийг тоохгүй, угаахаа хүрвэл 20 тэрбумыг л сонирхох биз

Зочин
Зочин
2021-10-21 17:15

нөгөө сайд хүүхэн нь бүлтрээд байсан. Угаасаа новшнуудыг төрд гаргасан хойно аргагүй

Эрдэнэ
Эрдэнэ
2021-10-21 19:15

Бүх юмыг харлуулж муулж байх юм. Эх орны хойморт орших ариун цэнгэг нуураа цэвэрлэх нь юу нь буруу байна. Тэгээд ч анх удаа хийж буй ажил саад бэрхшээл гарч туршлага дутах асууд�##� байж болно. Буянтай үйлсмйг гардан хийж буй та бүхэнд амжилт хүсье.

Содном
Содном
2021-10-21 20:05

Хаягд�##� төмөр үнэтэй байгаан байлгүй

Хөгшин
Хөгшин
2021-10-21 20:11

Яасан их мөнгө бэ тэтгэвэрээ нэмүүлье

Зочин
Зочин
2021-10-21 22:41

Нуурын эрэгт байгаа тэр айхтар живсэн онгоцыг гаргахад амархан байна шүү Хүрэлсүг ээ.Ичиж амьдраарай.Чамд өөр мөнгө угаах ажил олдсонгүй юу?

Unerch
Unerch
2021-10-21 22:47

Generalyydtaigaa niilj shaahiim BNA tee

Songoltondoo talarh...
Songoltondoo talarh...
2021-10-22 08:41

Songoltondoo talarh Mongolchuudaa. Huuk, Oyuk, Zandka bas tednii namiin gensek Amarbayasgalan 4 bol hor l hutgadag nohduud bolohoos bodlogo bolovsruulj, heregjuulj chadahgui ee. Shudarga yos enee teree gej chaadag garuudad dahij itgej bolohgui gedgiig dor burnee tolgoidoo suulgaj bolgoo. Tegej chadval Mongol ya##a, bid hogjino. Miye shig hogiin gar baihgui l geed bsn. Unen heregtee Miye ni hamaagui deer baij...

сониуч сонжооч
сониуч сонжооч
2021-10-22 21:50

Хор хѳнѳѳлтэй зүйл ачсан биш энэ хѳлѳг онгоцтой эхлэж ноцолдсноос шатахуун тээж яваад мѳс цѳмѳрч живсэн хэдэн цистернээ / ядахад 10 тн хүтэлхи жинтэйг нь живсэн танк ѳргѳдѳг хийлдэг ѳргѳгчийг компресорын станцтай нь/ оросод бол хоцрогдсонд тооцсон л байгаа даа/ БХЯ -ны шугмаар гуйж аваад гаргаж туршлага суучихаад үзэхгүй дээ. Мэдээж усан доогуур гатлагаа хийх үед гол мѳрѳнд живсэн танкийг гаргадаг гэдгийг ч үзээгүй, туршлагагүй нѳхѳд тооцоод чирээд гаргачихна гэхэд л хѳх инээд хүрч байсан юм. Осол аваарьгүй эсэн мэнд эргэж ирээрэй л гэж з�##�бирч суугаа даа.

Зочид
Зочид
2021-11-01 10:32

Ямар их мөнгөний дон туссан хүн бэ.тэр бүгдэд зарцуулж буй мөнгөө бидэнд тайлагнах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button