СПОРТ
Манай улсын “MongolZ” дэлхийд чансаа өндөр "G2 Esport” багийг яллаа

Цахим спортын "CS2" тоглоомын төрөлд дэлхийд дөрөвт эрэмбэлэгддэг “G2 Esport” багийг манай улсын "MongolZ" яллаа.
Тодруулбал, Дэлхийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тоглолтууд Мальта улсад эхэлсэн. Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаа бөгөөд "The MongolZ" баг өнөөдөр /2024.04.25/ хэсгийн хоёр дахь тоглолтоо дэлхийн чансаа дээгүүр үнэлэгддэг алдарт "G2 Esports" багтай хийж 2:0 харьцаагаар ялалт байгууллаа.
Энэ шатанд ялалт байгуулснаар плэйоффт шалгарч байна. Дараагийн шатанд ялалт байгуулвал шөвгийн наймд тунаж үлдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баяр хүргэе гоё цамц өмссөн байна монгол гэдгээ бзх зүйлээр дэлхийд мэдрүүлэх хэрэгтэй дээ