БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ро Дэ Ү 88 насандаа таалал төгсчээ. Энэ талаар өнөөдөр /2021.10.26/ “ Ёнхап” агентлаг мэдээллээ.
Ро Дэ Ү бол 1988 оны хоёрдугаар сараас 1993 оны хоёрдугаар сар хүртэл БНСУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байв.
Тэрбээр Ерөнхийлөгчид тус улсын Ардчилсан Либерал Намаас нэр дэвшиж байсан. Ро Дэ Ү дахин сонгогдох эрхгүйгээр таван жил сонгогдон ажилласан анхны Ерөнхийлөгч гэгддэг юм.
(Эх сурвалж: Yonhap)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.