ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Японы угсаа залгамжлах гүнж Мако Акишино жирийн эрэгтэйтэй гэрлэлээ

Өнөөдөр өглөө Токио хотноо Японы угсаа залгамжлах гүнж Мако Кэй Комүра гэх жирийн нэг залуутай гэрлэлтээ батлууллаа. Тэд олон жилийн турш уулзаж байсан талаар “Кёодо Ньюс” /Kyodo News/ мэдээллийн агентлаг Эзэн хааны ордны захиргааны мэдээллийг иш татан мэдээлжээ.

Ийнхүү гүнж Мако Эзэн хааны гэр бүлийн гишүүн гэсэн статусаа алдаж, одооноос эхлэн нөхрийнхөө овгийг авах юм.  

Тэдний гэрлэлтийн бүртгэх үйл явц сүр жавхлант ёслол төгөлдөр, хүндэтгэлийн хүлээн авалтгүйгээр даруухан явагджээ. Шинэхэн гэрлэсэн хосууд гэрлэлтээ бүртгүүлсэний дараа хэвлэлийн бага хурал хийх ёстой байсан ч тэд энгийн мэдэгдэл хийж, урьдчилан бэлтгэсэн таван асуултад бичгээр хариулж, сэтгүүлчдэд дамжуулсан аж.

Гэрлэлтийг бүртгүүлэх ёслолын даруу байдал, мөн “Кёодо” агентлагийн сэтгүүлчидтэй харилцсан хязгаарлагдмал хандлага нь гүнжийн нөхрийн ээж нь Эзэн хааны гэр бүлд дөрвөн сая иенийн өртэй гэх хэрэгтэй холбоотой. Энэ асуудал олон жилийн турш дуулиан дагуулсан байдаг. Уг асуудалтай холбоотой нийтлэлүүд гүнжийг сэтгэл санааны хувьд гүн стресст оруулахад хүргэсэн гэлцдэг.

Японы хууль тогтоомжийн дагуу гүнж нар энгийн иргэнтэй гэрлэвэл Эзэн хааны гэр бүлийн гишүүн гэсэн статусаа алддаг уламжлалтай. Харин ханхүү нарын хувьд ийм ёс журам үйлчилдэггүй.

Мако зөвхөн хуримын сүртэй ёслол, тансаг хүлээн авалтаас татгалзсан төдийгүй гүнж нарт олгодог нөхөн олговор болох 153 сая иен буюу 1,35 сая америк доллараас татгалзжээ. Энэ бол уламжлал ёс заншлаасаа татгалзсан хамгийн анхны гүнж боллоо гэж “Би-Би-Си” /BBC News/ мэдээлжээ.

Шинээр гэрлэсэн хосууд хоёулаа 30 настай. Тэд коллежид суралцаж байхдаа танилцан дотноссон ажээ. Тэдний сүй тавьсан гэдэг нь 2017 онд тодорхой болсон. Тэднийг ирэх жил хуримаа хийнэ гэж таамаглаж байсан ч Комүрогийн ээжийнх нь өр зээлтэй холбоотой дуулиан шуугианаас болж гэрлэлтийг хойшлуулахаас өөр аргагүйд хүрч байсан.

Гэрлэсэн хосууд удахгүй АНУ руу нүүх төлөвтэй байгаа аж. Учир нь, гүнжийн нөхөр Комүро АНУ-д хуулийн фирмд ажилладаг.

(Эх сурвалж: Kyodo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button