НИЙГЭМХОВЧ ШАР

С.Жавхлан жагсахад С.Ганбаатар тоогдов

УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан УИХ, Засгийн газрыг огцрох шаардлага тавьж, сүүлийн 10 гаруй хоног Сүхбаатарын талбайд тэмцэл хийж байна. Сүүлд тэр өсгөгч, микрофон авчраад бэсрэг тайлан тоглолтоо тавих дөхсөн. Сэтгүүлчийн толгойд гар утсаараа хүрэх зэргээр элдвээр аашлах нь олонтой. Хамгийн гол нь тэр цар тахлын амаргүй үед УИХ, Засгийн газрыг ямар шалтгаанаар огцруулах гэж буйгаа үндэслэлтэйгээр тайлбарлахгүй байгаа.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Хүмүүсийн ажлыг хийлгэхгүй харлуулж, ямар ч үндэслэлгүйгээр огцор гэж жагсаал, тэмцэл хийж байгаад харамсаж байгаа. Ядаж С.Ганбаатар гишүүн шиг “Оюу толгойн гэрээг шударга болгоё” гээд зогсвол арай эх оронч үнэр үнэртэнэ” хэмээсэн юм.

С.Ганбаатар ч жагсагч, тэмцэгчийн хувиар С.Жавхлангаас нэг их дээрдэх нэр нүүргүй хүн. Айхавтар популист, сэдвийг яаж ч мушгиж шүүмжилж чаддагаараа алдартай. Харин энэ өвөл Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж, Оюу толгойн гэрээг цуцал, өөрчил гэж жагсаж байв. Үнэндээ тэр ч жагсаж буй үндэслэлээ тухайн үед дорвитой тайлбарлаж чадахгүй байсан.

Гэвч санаа, зорилго нэгдсэн цаг үед С.Ганбаатар тоогдов.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

6 Сэтгэгдэл

  1. Бусдыг нь ч мэдэх юм ####га. Харин Босоо Ганбаа т####бай дээр майхантай суулт хийж байсан. Нямбаатар ирж уулзаж байсан. Харин
    Жавхлан майхнаа хура####гаад зогсож байна. Няибаатар 11 хоноход харагдахгүй байна.

  2. Хүнд хэцүү байхад хүнии ажил хиилгэхгүй гай тариад жавхлан дөрвөд мэтиин м####наас дор төрөлтнүүд яршиг л байна шүү хүн шиг байгаачдээ б####айнууд аа мөрөөрөө дуулсан болоод байж байлдаа

  3. Жагсаж бгаа үндэслэлээ мэдэхгүй гэх шиг сансармаа гэсэн б####ай юугаа найруулж бичээд байгаа ллр вэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button