Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Айхтар хятадууд #5: Бусдыг царайчлахгүйгээр өвлийн олимпоо хийх нь дамжиггүй

“Токио-2020” Зуны олимп коронавируст цар тахлын улмаас жил өнжин барин хойшилсон ч адал явдал, үйл явдал дүүрэн болж өндөрлөсөн. Тэгвэл 2022 оны хоёрдугаар сард болох өвлийн олимпыг зохион байгуулах хүндтэй, хүнд ачаа БНХАУ-д ногдсон. Олимп зохион байгуулна гэдэг улс орнуудын хувьд маш сайхан боломж. Улс үндэстнээ дэлхий дахинд сурталчилан таниулж, алмайруулан гайхуулах, асар том “амбиц”. Мөн асар их мөнгөний урсгал. Гэтэл Хятадууд өвлийн олимпыг зохион байгуулахдаа ивээн тэтгэгчгүй үлдэж магадгүй болов. Санхүүжилт олгох ёстой байсан үндэстэн дамнасан том том пүүс компаниуд оролцохоос татгалзаж эхэлсэн. Шалтгаан нь Ши Жиньпин дарга тэргүүтэй эрх баригчдыг хүний ​​эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж, Хятадыг “бойкотлож” буй явдал. Товчхондоо Уйгурын ард түмнийг хэлмэгдүүлж буй гэх яриа сөхөгдөж байгаа юм.

-ХОРЬЖ ЦАГДДАГ НЬ ЗӨВХӨН ХЯТАДУУД БИШ-

Олимпыг “бойкотлохыг” уриалсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр идэвхитнүүд “Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг дэмжээд өгөөрэй” гээд гуйн гүйж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэдгээр пүүс корпорациудад хандах үзэгдэл ч ихэссэн сурагтай.

Шинжаан-Уйгурт уйгуурууд бас лалын шашинт суннитууд амьдардаг. “Human Rights Watch” байгууллагын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Бээжин тэднийг үй олноор нь үндэслэлгүйгээр баривчилж, хорих анги, хүмүүжлийн лагерьт хорьдог гэж буруутгасан.

Чухам үүнээс л мөнгө нь халаасандаа багтаж ядсан тот том компаниуд өвлийн олимпын наадмыг ивээн тэтгэх эсэхдээ эргэлзэж, зарим нь бүр татгалзаж эхэлсэн ч гэх нь бий. Гэвч Хятадууд үүнд нэг их гонсойж гутарсан зүйлгүй.

Энэ “бойкот” бол зөвхөн шалтаг. Зөвхөн Хятадад л хүний эрх зөрчигддөг мэтээр ойлгох нь өрөөсгөл зүйл. Хүний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг, хамгийн эрх чөлөөтэй гэгддэг тэр АНУ, Барууны улс орнуудад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд өч төчнөөн бий.   

Мөнгө санхүүгийн талаар бизнесийн “Финаншиал Таймз” /Financial Times/ сонинд нийтэлж. Сонины редакц нь Олон Улсын Олимпын Хороотой ивээн тэтгэх томоохон гэрээ байгуулсан тэдгээр компаниудад хүсэлт илгээсэн аж. Сонины сэтгүүлчид пүүс компаниудыг Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулахыг дэмжих эсэхдээ өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж, төлөвлөгөөгөө эргэн харах эсэхийг мэдэхээр шийджээ. Нийт 13 пүүс компанид хүсэлт захидал илгээсэн ч 11 нь огт хариу өгөөгүй гэнэ. Үндсэндээ хариу өгөөгүй гэдэг нь өвлийн олимпыг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ чимээгүй баталсан хэрэг.

-ДЭЛХИЙН “АКУЛУУД” ХЯТАДЫГ ДАЛДУУР ДЭМЖИВ-

Хариу өгөөгүй чимээгүй өнгөрсөн компаниудын дунд Америкийн  “Кока Кола” /Coca-Cola/ компани, “Visa and Airbnb”, Японы “Панасоник” /Panasonic/, “Тоёота” /Toyota/, Өмнөд Солонгосын “Самсунг” /Samsung/ компаниуд багтаж. Олон Улсын Олимпын Хороог ивээн тэтгэдэг Жек Магийн “Алибаба” групп ч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Эд бол дэлхийд толгой цохих том компаниуд.  

Германын “Алианс” /Allianz/ даатгалын компани өвлийн олимпыг санхүүжүүлэх байр сууриа өмгөөлөв. Тэд хэлэхдээ “манай компани хүний ​​эрхийн талаар өөр өөр үзэл бодолтой” улс орнуудад байдаг нь “хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд” хувь нэмрээ оруулдаг гэжээ.

Дэлгэрэнгүйгээр нь хүргэвэл “Бид дэлхийн 70 гаруй оронд, тэр тусмаа хүний ​​эрхийн талаар манайхаас өөр үзэл бодолтой улс орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээр улс орнуудад байгаа нь бидний хамгаалсаар ирсэн үнэт зүйлдээ тулгуурлан ард түмний хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд хувь нэмэр оруулдаг гэдэгт бид итгэлтэй байна. Бид өөрсдийгөө үүнээс холдуулахыг хүсэхгүй байна, бид утга учиртай байхыг хүсч байна” гэж компани хариу тайлбар илгээжээ.

Швейцарийн цаг үйлдвэрлэгч “Омега” бренд олимпод оролцох тамирчдад гол анхаарлаа хандуулж, олимпын наадмын албан ёсны цаг хэмжигчээр ажилладаг уламжлалтай гэдгээ ч онцолжээ.

“Манай “Омега” бренд бол олимпын наадмын албан ёсны цаг хэмжигч. Бид аль 1932 оноос хойш энэ үүргээ 28 удаа амжилттай гүйцэтгэсээр ирсэн. “Омега” 1980 онд Москвагийн олимпоор мөн тамирчдын амжилтыг тооцоолж байсан ч хожим нь барууны ертөнцийн зарим хэсэг биднийг “бойкотлож” байсан удаатай. Бас 1984 онд Лос Анжелес хотод өөр хэд хэдэн улс орнууд “бойкотлож” байсан” гэж компани тайлбарлажээ.

-ХЯМРАЛ ШОКОНД ОРООД Ч БОЛОХНЭЭ ОЛИМПОО АЯТАЙХАН ХИЙНЭ-

Өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах эсэх нь өөр нэг хүчин зүйлтэй бас холбоотой. Сүүлийн үед Хятад улс эрчим хүчний шоконд шууд орсон. Энэ шок Азийн хамгийн том эдийн засагт хүнд цохилт болов. “Блүүмберг” /Bloomberg/-ийн тэмдэглэснээр, Хятад улс эрчим хүчний хэрэглээгээ хязгаарласан нь цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж, нүүрс, байгалийн хийн үнийн огцом өсөлтөд нөлөөлж, мөн Хятадын эрх баригчдын утааг бууруулах хатуу арга хэмжээ авсантай холбоотой гэжээ.

Гэсэн ч, хямралын хамгийн цаадах шалтгааныг бас 2022 оны өвлийн олимптой холбон тайлбарласан шинжээчдийн дүгнэлт мэр сэр гарах болов. Мөн коронавирусийн цар тахлын улмаас хил гаалиа хаасан нь ч цаагуураа өвлийн олимптой холбоотой гэлцэнэ.

Хятадын коммунист эрх баригчид болон тэдний удирдагч Ши Жиньпин хуучнаар Зөвлөлт засгийн шилдэг уламжлалын дагуу 2022 оны  хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпын зочид төлөөлөгчид, тамирчдыг цэв цэлмэгхэн “Хөх тэнгэр”, уужуу сайхан цэвэр агаарт угтан авахыг эрмэлзэж байна гэх шивнээ яриа дэгдэв. Хятадууд аль олон жилийн өмнөөс л агаарын бохирдлын асуудалд нухацтай хандаж, эдийн засгийнхаа хувьд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахын төлөө тууштай тэмцсээр байгаа ард түмэн.

Бодлого боловсруулагчид нүүрстөрөгчийн зорилтот түвшинд хүрэхийн тулд он дуусахад тоотой хэдхэн хоног үлдсэн энэ  хугацаанд эдийн засгийн өсөлт нь илүү удаан байсан ч хамаагүй хямрал шоконд ороод ч болохнээ өвлийн олимпоо аятайхан зохион байгуулахыг зорьж байгаа юм.

Дэлхийн томчууд, өөрөөр хэлбэл хөрөнгө чинээтэй том том бизнес эрхлэгчид Хятад дахь хүний ​​эрхийн байдалд санаа зовж байгаагаа харуулахын тулд тэнцвэрийг олохыг хичээж байгаа боловч тэд Хятадын томоохон зах зээлээс хөөгдөхөөс хамгийн их эмээж байгаа юм. Эцэстээ тэд Хятадад буулт хийх нь дамжиггүй. Үүний учиг нь  Хятадын зах зээлийг алдснаас болж учрах хохирол нь Хятадуудыг бөөрөлхөх Барууны орнуудын явуулга, “амбицтай имиж”-ээс илүү ноцтой байх тул давааны цаадах давааг харсан ухаантай бизнесмэнүүд Хятадын эрх баригчдыг, нэн ялангуяа өвлийн олимпыг “бойкотлохоос” татгалзах магадлал тун ч өндөр гэж ихэнхи шинжээчид үзэж байгаа гэж “CNBC” тодотгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Харах л үлдлээ
Харах л үлдлээ
2021-10-27 09:19

Япон илүү юу Хятад илүү юу

Зочин
Зочин
2021-10-27 14:30

Хийвэл хийнэ л биз дээ. Нэг л их хятадаа магтан уярсан сайт

Зочин
Зочин
2021-10-27 23:50

Дэлхийн улс орнууд оролцохгүй байв�##� болох биш үү.

МОНГОЛ
МОНГОЛ
2021-10-28 05:51

ХЯТАД ЯАХ ВЭ! МОНГОЛЧУУД БИД ХЭЗЭЭ БУСДААС ХАРААТ БУС БИЕЭ ДААСАН БУСДЫН ГАР ХАРДАГГҮЙ "АЙХТАР" МОНГОЛ БОЛОХ ВЭ?!

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-10-28 23:14

Бусад хүн юү гэх нь хамаагүй. Би бол Хятадад өвлийн олимп хийхийг эсэргүүцэж байна. Хятадын засаг Өмнөд Монгол, Шинжиан Унгарт үндэсний нь соёл иргэншил, хүний эрхийн эсрэг харгисл�##� үйлдэж байхад шудрага хүн төрлөхтөн нэгэн их соёл болсон Олимпын наадмаа Хятадад бүү хийгээсэй гэж ури�##�ж байна. Би ардчилсан Монгол улсын эрх чөлөөтэй иргэн. Энэгээрээ би бахархаж бүрэн дүүрэн эдэлж байдаг хүн.

Холбоотой мэдээ

Back to top button