ДАТАГРАФИКУЛС ТӨР

ИНФОГРАФИК: Нэг хүнд ногдох төсвөөр Хэнтий 2.7 сая, Завхан 372 мянга, Өмнөговь 390 мянган төгрөг

2022 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Ирэх онд улсын төсвийг 18 их наядын зардал, 16 их наядын орлоготойгоор төсөөлсөн. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт 2.1 их наяд төгрөг байхаар төсөлд тусгажээ. Энэ хөрөнгө оруулалт аймаг орон нутгуудад ямар хэмжээтэй ногдож байгааг тооцож үзэв.

-ХЭНТИЙН НЭГ ХҮНД НОГДОХ 2.7 САЯД ХҮРЧ, 70 ХУВИАР ӨСЖЭЭ-

Ингэхэд Хэнтий аймагт нийт төсвийн 10 хувь буюу 214 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ нь тус аймгийн нэг иргэнд 2.7 сая төгрөг ногдох тооцоо. 76.8 мянган хүн амтай. 2021 оны төсвөөр нэг иргэнд 1.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт ногдож байсан бол даруй 70% өссөн үзүүлэлт юм. Ингэж өндөр төсвийн мөнгө авсан нь ирэх жил хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт нэртэй төсөлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл ирэх жил 90 төсөл хэрэгжүүлэх юм гэнэ. Үүний 30 орчим хувь нь шинэ төслүүд байна. Шинэ төслүүдээс дийлэнх нь тэрбум төгрөг давсан хөрөнгө оруулалт байгаа юм. Зөвхөн аялал жуулчлалын цогцолбор барихад 12 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгажээ. 

  • Дэлгэрхаан суманд “Монголын нууц товчоо” цогцолборын барилгад 887 сая төгрөг төсөвлөсөн бол барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээ байгуулахад 2.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо” цогцолборын барилгад 650 сая төгрөг төсөвлөжээ. Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Дадал, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Цэнхэрмандал сум, Батноров сум, Бэрх тосгонд усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ байгуулахад 7.6 тэрбумыг Хэрлэн суманд гэр хорооллын инженерийн шугам сүлжээ байгуулахад 9 тэрбум, Бор-Өндөр сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их засварт шаардлагатай 4 тэрбум, Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км замын ажилд шаардлагатай 109 тэрбум төгрөгийн 25-ыг нь ирэх оны төсөвт суулгасан байна.

-НЭГ ХҮНД НОГДОХ ТӨСВӨӨР ХЭНТИЙ ТЭРГҮҮЛЖ, ӨМНӨГОВЬ СҮҮЛ МУШГИЖ БАЙНА-

Хэнтий аймагтай хаяа дэрлэн орших Сүхбаатар аймгийн тухайд төсөвт нөхцөл байдал шал өөр байна. Ирэх оны төсөвт 29 төсөлд 33 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Хүн амын тухайд Хэнтийгээс АРАВ орчим мянгаар цөөн. Харин төсвийн хувьд 6.5 орчим хувиар бага байгаа юм. Баруун-Урт сумын Спорт цогцолборын барилга 1.6 тэрбум, Мөнххаан суманд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга 1.3 тэрбум, Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд үүрэн холбооны сүлжээ станц 800 сая, Баруун-Урт Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн цэргийн байрны барилгад 961 сая, Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ 339 сая төгрөг төсөвлөсөн байна. Өмнөговь болон бусад аймагт дээд тал нь 390 000 төгрөг байна.


-ӨМНӨГОВЬ АЙМАГ УЛСЫН ТӨСӨВТ ХАМГИЙН ИХ ОРЛОГО ОРУУЛДАГ-

Тэгвэл улсын төсөвт хамгийн орлого төвлөрүүлдэг аймгийн тэргүүнд Өмнөговь ордог. Тус аймаг 259 тэрбумын орлого оруулдаг. Эл аймгийн дараа нийслэл 160 тэрбум. Улмаар Орхон 84 тэрбум, Дорнод 4 тэрбум, Дорноговь 3 тэрбум, Сэлэнгэ 2.1 тэрбум, Дархан-Уул 1 тэрбумыг гэхчлэн улсдаа төвлөрүүлдэг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: "Өмнөговиос хураагаад Хэнтийд аваачиж булдаг зүйлийг ТӨСӨВ гэнэ” гэх онигоо хүртэл гарчихаж. Өнөөдрийн хувьд гашуун үнэн. Улсын төсөвт хамгийн их орлого оруулдаг нь Өмнөговь аймаг. Харин Хэнтий аймгийн хувьд эсрэгээрээ. Тэгсэн атлаа улсын төсөвийн хамаг мөнгөөр үхмэл хөрөнгө барьж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэрээр булшилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зэрэг томчуул бүгд Хэнтийнх. Төсвийн хамаг мөнгийг ингэж хамж шимж авдаг нь ерөөсөө л тойрог услалттай салшгүй холбоотой. Төсвийн хөрөнгө оруулалтын АРВАН хувь нь зөвхөн дарга нар, төрийн өндөрлүүдийн нутаг нугад хуваарилгадсан гажиг тогтолцооны горыг улсаараа үүрэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-28 19:55

Архй арай

Зочин
Зочин
2021-10-28 19:55

Хэгтийнхэн болиоч ээ

Зочин
Зочин
2021-10-28 20:17

Өмнөговь илүү сайн гишүүдтэй болох хэрэгтэй төсвмын орлогын ихэнхийг бүрдүүлж байж төсвөөс юм хвч чадахгүй арчаагүй

Зочин
Зочин
2021-10-28 20:18

Ажнай Бат эрдэнэ амьсгаа ажлаа хий

Chuka
Chuka
2021-10-28 20:45

Tuuhen dursgalt gazar gesen ner dor end tend daraa ni ashiglaltiig ni diilehgui tener baishin savand mongo zarj baihaar Hentiin tovd oligtoihon tsogtolvor barih ni zov /aimgiin muzeitei hamt bairlah/ .Harin yag ter dursgalt gazruud deer ni baigaliin chuluugaar aytahan hoshoo bosgoh heregtei

Зочин
Зочин
2021-10-29 14:13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арай дэндүү даварч байна. УИХ-ын гишүүд үг хэлж, эсэргүүцэж чадахгүй, айгаад байгаа юм уу. Л.Оюун-Эрдэнэ ингэж ганцаарчилсан тоглолт хийгээд байв�##� эрсдэл үүснэ гэдгийг мэдэж байгаа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button