УЛС ТӨР

Төр албан хаагчдаа цалин хөлсөөр ялгаварлаж таарахгүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн өөрчлөлтөөр сумдад ажиллаж буй алба хаагчдадаа нэмэгдэл олгож эхэлнэ.

Энэ хуулийн төлсийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Алслагдсан бүс, аймаг сумдад ажиллаж байгаа цагдаа, багш, эмч, онцгой байдлын алба хаагч, хилийн цэргийнхээ нийгмийн асуудалд анхаарч, нэмэгдэл олгож эхэлснээр тодорхой үр дүн гарсан. Цаашид бид хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдаа дэмжиж, нийгмийн асуудалд анхаарч, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, ийм хөшүүргээр төвлөрлийг сааруулахад бодлогоор анхаарах учиртай.

Төрийн албан хаагчдын цалин, хангамжийн ялгаа ихсэх тусам тэгш бус байдал, салбар хоорондын цалингийн “өрсөлдөөн” ширүүсдэг. Манайх хамгийн чухал салбар, мэргэжил гэцгээдэг. Угтаа бол бүгд л чухал. Иймээс Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэхэд энэ асуудалд нухацтай хандаж, жигдлэхэд анхаарна.Цалин хөлс ямар салбар гэдгээрээ ялгаатай биш харин салбар дотроо бүтээмж, ажлын үр дүн, ажилдаа хандаж буй, иргэнд үйлчилж буй хандлагаараа ялгаатай байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-28 15:17

Ялгаварлан гадуурхах МАН-ын үзэл баримтл�##� чинь 1937 оны аймаглан устгах үзэлтэй уялдаад байгаа шүү. Гишүүн бүр чинь ялгаварлах үзэлтэй байгааг анхаарч үзээрэй. Иргэдийн мөнгийг ялгаварлан зарцуулах , авилгадан авах үзэл ихэд хэтэрч байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button