НИЙГЭМ

"Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн баримтат киноны зураг авалтыг гурван улсад хийжээ

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн дөрвөн ангит түүхэн баримтат кино "Халхын голд байгуулсан гавьяа" –г Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээжээ.

Киноны нээлтийг есдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр товлож, өнөөдөр энэ талаар киноны уран бүтээлчид мэдээлэл хийв.

Хоёр улсын хамтарсан баг 2019 оны зургаадугаар сард зураг авалтаа эхлүүлсэн бөгөөд таван хэсэгт хуваагдан 3,300 км зам туулан баримтат ба уран сайхны зураг авалтаа хийжээ.

"Халхын голд байгуулсан гавьяа" кино Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын өдрүүдэд МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болно.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button