52-р сургууль 1-р ангид элсэх харьяаллын бус хүүхдээс хоёр сая төгрөг нэхсэн үү

Жил бүр улсын сургууль цэцэрлэгт хүүхдээ шинээр элсүүлэн суралцуулахын тулд эцэг эхчүүд нилээдгүй асуудалтай тулгарч зарим тохиолдолд татаас мөнгө өгч суралцуулахаас өөр аргагүйд хүрдэг.
Энэ жилийн хувьд хороод шинээр хуваагдаж цэцэрлэг сургуулийн хамран, тойрох хүрээ өөрчлөгдсөөр гэрээсээ алхмын зайтай газарт ч хүүхдээ өгч чадахгүй байна. Харьяа бус хэмээн 2 сая төгрөг нэхлээ хэмээжээ. Мэдээж зарим эцэг эхчүүдийн хувьд тухайн сургуулийн харьяа хамрах хүрээ биш ч гэсэн сургалтын орчин, нэр хүндээс хамааран татаас мөнгийг нт өгөөд ч хамаагүй хүүхдээ суралцуулах хүсэлтэй байдаг.
Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр 52-р сургуульд харьяаллын бус хүүхдээ оруулахыг хүссэн эцэг эхчүүдээс хоёр сая төгрөг нэхэж байгаа гэв.
Үүний талаар сошиал орчинд эцэг эхчүүд ярилцах бөгөөд өнгөрсөн жил хүүхдээ 52-р сургуульд өгөх гэтэл иргэнээс 1.5 сая төгрөг нэхсэн, энэ жил өсихсөн байна хэмээн сэтгэгдэлүүдийг бичсэн байлаа.
Түүнчлэн сонордуулахад хуульд заасны дагуу эцэг эхчүүд хүүхдээ сургуульд оруулахдаа хахууль мөнгө өгснөө мэдээлэх юм бол уг мөнгөө буцааж авахаас гадна хүүхдээ үргэлжлүүлэн сургах боломжтой байдаг.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.